Итгэлгүй болгодог эвгүй үнэрээс ангижрах бяцхан зөвлөмж


YOLO.mn | YOLO.MN
2023-08-25

Өдөр тутам нийгмийн харилцаанд орж бусадтай ярилцахад амнаас гарах эвгүй үнэр таныг итгэлгүй болгож байгаа юм биш биз. Хэчнээн бохь зажилж, шүдээ угаавч үр дүн төдий их биш байна уу? Хүний эрхтэн тогтолцоо бүгд хоорондоо  нарийн холбоотой байдаг учир гагц шүдээ угааж, гаа хэрэглэснээр эвгүй үнэр арилна гэдэг өрөөсгөл ойлголт. Тиймээс танд хэрэг болохуйц дараах зөвлөгөөг хүргэж байна.  

Шүдээ тогтмол, зөв угааж байна уу?

Амны үнэрийн хоёр гол эх үүсвэр нь бактери болон шүдний завсар хуримтлагдсан цөвдлүүд юм. Та зөөлөн үстэй сойз дээр вандуйны хэмжээтэй оо шахаж, сойзоо буйл руу 45 градусын өнцгөөр бариарай. Шүдээ гадаргуу бүр дээр зөөлөн цохилтоор угаана шүү.  Өглөө орой доо л шүдээ угаах нь үр дүн төдийлөн өгөхгүй, тогтмол гурван удаа л угаах хэрэгтэй. 

Хэлээ цэвэрлэхгүй л амаа угаагаад нэмэргүй шүү дээ 

Зөвхөн шүдээ угаах нь хангалтгүй. Таны хэлний гадаргуу ховил ихтэй учир амны хөндийн бусад хэсгүүдээс илүү их бактери агуулдаг. Хэл дээрх бактерийг арилгах нь амнаас гарах эвгүй үнэрийг багасгахад ихээхэн тус болно. Хэлээ араас нь урагш чиглүүлж угаагаарай.  Хэлээ эвгүй үнэр гарахаас сэргийлэхээс гадна шүд цоорох, буйлны өвчин үүсгэдэг бактерийг устгана. 

Шүдний утас хэрэглэхгүй байгаа юм биш биз 

Шүдээ угааснаар амаа цэвэрлэчихлээ гэж бодохгүй эндүү ойлголт. Учир нь шүд хоорондын завсар хуримтлагдсан хоолны үлдэгдэл утас хэрэглэхгүй л бол хэзээ ч арилахгүй. Нэмж хэлэхэд шүд хоорондын завсрыг цэвэрлэх явцдаа хором үнэрлээрэй. Ингэснээр амны эвгүй үнэр хаанаас гарч байгааг мэдэх  болно. 

Амаа тогтмол зайлбал эвгүй үнэр аяндаа арилна 

Ам зайлагч нь амыг чийгтэй байлгаж, эвгүй үнэр гарахаас сэргийлнэ. Хлорын давхар исэл агуулсан ам угаагчийг сонго. Халитоз үүсгэдэг олон бактери нь хэлний ард үүрэлдэг бөгөөд сойзоор цэвэрлэхэд хэтэрхий хол байдаг. Харин хлорын давхар исэл агуулсан угаагчаар хүчтэй угаах нь тэдгээр бактерийг саармагжуулж чадна.   

Бохь болон амны гаа авч явах нь соёлтой хүний үйлдэл  

Бохь болон амны гаа нь эвгүй үнэрийг арилгах шалгарсан арга биш хэдий ч хэсэгхэн ч гэсэн танд итгэл нэмж чадна шүү.  

Шанцай бол шидэт ногоо 

Шанцай амтлагч нь аман дахь нянгийн тоог бууруулахад онцгой үр дүнтэй. Хоол хүнсэндээ аль болох нарийн ногоо тэр дундаа шанцайг хэрэглэж хэвшээрэй. 

Хурц амтлагчтай  хоолноос  аль болох татгалз

Бидний бие идэж буй хоол хүнсний амт, үнэрийг шингээдэг тул хоол идсэнээс хойш хэдэн цагийн турш үнэртэй хоол таны аманд байж л байдаг. Эдгээр хоолыг мэньюнээсээ хасахыг бодоорой. 

Кофе болон алкахолын хэрэглээг хязгаарлах  

Эдгээр шингэн зүйлст агуулагдах нэгдлүүд нь амны хөндийд үнэр үүсгэгч бактери үржихэд хүргэдэг. Тиймээс аль болох хэрэглэх давтамжаа уртасгаарай.  

Нүүрс ус л чухал  

Ялангуяа охид хоолны дэглэм барьж буй нэрийдлээр нүүрс усаа хүнснээсээ хасдаг. Харамсалтай нь нүүрс усны дутагдлаас болж эвгүй үнэр амнаас гарч болзошгүй. Тиймээс хоолны дэглэм барьж буй бол алим, банана гэх мэт эрүүл нүүрс усаар баялаг хөнгөн зууш идээрэй. Үүнээс гадна С амин дэмээр баялаг жимс нь хортой нянгийн устгахад тусална. 

Урьдчилж эмчид үзүүлдэг хэвшилтэй болъё 

Амны хөндий, шүдний асуудал үүсээгүй ч байсан тогтмол эмчид үзүүлж хэвших нь өөртөө анхаарал тавьдаг шинж шүү. Тиймээс асуудал үүсэхээс урьтаж хэрхэх ёстой талаар мэргэжлийн эмчид хандаж байгаарай. 

#нийтлэл