Оюутан залуусын заавал очих “ Чамайг дэмжье” эвентийг онцлох нь


YOLO.mn | YOLO.MN
2023-08-24

9 сарын 1-н ерөөсөө бидний сэтгэл догдлон хүлээдэг өдөр мөн үү? 

Их сургуулийн оюутнуудын хувьд сургалтын төлбөрийн нэмэгдэл, байр унааны мөнгө, ахуйн хэрэглээний зардал зэрэг санхүүгийн хувьд хичээлийн шинэ жил том цохилт болдог. Зээлээр суръя гэтэл барьцаа, хүү зэрэг нь эдийн засагт үлэмж хэмжээний дарамт үзүүлдэг учир аргагүй эрхэнд чөлөө авах тохиол олон бий. Тэгвэл энэ бүх санаа зовнилыг эмчлэх оюутан залууст дэмжлэг үзүүлэх өгөөжтэй ажлыг “Нөмөр” санхүүгийн байгууллага санаачилжээ.  

Асуудлыг нөмөрлөх онцгой эвент хаана болох вэ? 

Оюутан та хөнгөлөлттэй зээлээр сурч, хичээлийнхээ хажуугаар баталгаат цагийн ажил хийн, бүр бүтэн жилийн тэтгэлэгт хамрагдмаар байна уу?. Тэгвэл энэ  Бямба гарагт "Чамайг Дэмжье" оюутан залууст зориулсан өдөрлөг HUB Innovation Center-т болох гэж байна.  

Эвентэд очсоноор ямар боломж нээгдэх вэ? 

Сурах чин хүсэл эрмэлзэлтэй, оролцоотой оюутнуудыг онцгой нөхцөлтэйгөөр “ Нөмөр” санхүүгийн байгууллага дэмжинэ. Яаж гэж үү?  

  • 9 хүртэлх сарын хугацаатай шимтгэлгүй 4 сая хүртэлх сургалтын төлбөрийн зээл олгоно. 
  • Сургалтын төлбөрийн зээлийн үйлчилгээнд хамрагдсан 1 оюутныг  шалгаруулж хэрэглээнд нь шаардлагатай 2,000,000 төгрөгийг шийдэж өгнө. 
  • Ажиллах хүсэлтэй аль ч сургуулийн 1-6-р дамжааны оюутан залуусыг Намир группийн компаниудад ажиллах нээлттэй ажлуудыг санал болгоно.  

Өдөрлөгөөс онцлох өгөөжтэй илтгэлүүд 

Өдөрлөгт очсоноор залуус та бүхэн  тулгарч буй асуудлуудаа шийдвэрлэхээс гадна  санаа авах өгөөжтэй илтгэлүүдийг сонсож шинэ хүрээлэлд холбоо харилцаа тогтоох боломжтой.

  • Ажлын талбарт хэрэгтэй суурь ур чадварууд сэдвээр Сайнскори CEO Д.Энхцацрал 
  • Тэтгэлэг ба боломж  сэдвээр "Ful.bridge-н үүсгэн байгуулагч Б. Оюу 
  • Polymath байцгаая! Сэдвээр Гэж юу вэ? сувгийн админ, Тэнгэр ТВ-ийн контент бүтээгч А.Доржпалам илтгэл тавьж, хэлэлцүүлэг өрнүүлнэ. 

“ Нөмөр” санхүүгийн байгууллага нь таван жилийн турш иргэдийн өмнө тулгамдаж буй нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд бодит туслалцаа үзүүлж ирсэн. Харин өнөө жилээс оюутан залууст чиглэсэн цогц хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэллээ. Өөрийгөө хөгжүүлж оюундаа хөрөнгө оруулалт хийх хүсэлтэй оюутан залуусын заавал зорих эвент “Чамайг дэмжье” өдөрлөг байх болно.  

 

 

#нийтлэл