“My Lovely Liar” К-Драма Viki жагсаалтыг тэргүүллээ


Б. Мөнхтуяа | YOLO.MN
2023-08-21

Дэлхийн том платформуудын нэг болох Rakuten Viki-ийн мэдээлснээр “My Lovely Liar” К-Драма АНУ, Канад, Франц, Герман, Итали зэрэг улсуудад үзэлтийн тоогоороо тэргүүлжээ.  

Rakuten Viki бол Америк, Европ, Ойрх Дорнод, Энэтхэг зэрэг дэлхийн 190 гаруй оронд Азийн кинонд видео стриминг үйлчилгээ үзүүлдэг дэлхийн хэмжээний OTT платформ юм. 

Киноны үйл явдлын тухайд дурдвал Мок Сол Хи бол бусдын худал ярьж буй эсэхийг мэдэрч чаддаг онцгой авьяастай нэгэн. Энэхүү онцгой чадвараасаа болоод тэрээр бусдад итгэхээ больж, бүгдийг худалч гэж бодох хэдий ч амжилттай яваа хөгжмийн продюсер залуутай уулзсанаар бүх зүйл өөрчлөгдөнө.  

#мэдээ