Бритни Спирсийн нөхөр Сэм Асгари салах өргөдлөө өгчээ


Сондор | YOLO.MN
2023-08-18

Дуучин Бритни Спирс, түүний нөхөр Сэм Асгари нар 14 сарын хамтын амьдралдаа цэг тавьж гэрлэлтээ цуцлуулахаар болжээ.

Тодруулбал, хувийн дасгалжуулагч Сэм Асгари лхагва гарагт Лос Анжелесийн Дээд шүүхэд "Эвлэршгүй санал зөрөлдөөнтэй" гэх шалтгаанаар 2023 оны долоодугаар сарын 28-нд гэрлэлтээ цуцлуулах өргөдлөө өгчээ.

Спирс, Асгари нар 2021 оны есдүгээр сард сүй тавьсныхаа дараа өнгөрсөн оны зургадугаар сард гэрлэсэн. Хосууд анх 2016 онд Асгари "Slumber Party" дууныхаа клипэнд Спирстэй хамтран тоглож байх үед танилцаж байжээ.

Лос-Анжелесийн шүүхээс Бритни Спирст 13 жилийн турш тогтоосон хязгаарлалтын эрхийг дуусгавар болгосноос хойш долоон сарын дараа гэрлэж байв. Энэ бол дуучин бүсгүйн хувьд гурав дахь салалт юм. Спирс өмнө нь бага насны найз Жейсон Александртай 2004 онд 55 цаг орчим гэрлэж, гэрлэлтээ цуцлуулж байсан. Мөн 2006 онд бүжигчин Кевин Федерлайнтай гэрлээд салж байсан. Дуучин бүсгүй Федерлайны хоёр хүү 17 настай Шон Престон, 16 настай Жейден Жеймс нартайгаа хамт амьдардаг.

Экс нөхөр Асгари хамгийн сүүлд Гэгээн Валентины өдрөөр өөрийн инстаграм хуудаст Спирсийн тухай бичиж, зураг оруулж байв.

Эх сурвалж: CNN

#мэдээ