Үзэгчдэд хүлээлт үүсгэсэн 5 K- драма


YOLO.mn | YOLO.MN
2023-08-08

Энэ намар Netflix дээр нээлтээ хийхээр үзэгчдэд хүлээлт үүсгээд буй 5 K-драмаг танилцуулж байна.  

A Time Called You (Season 1) 

Анги: 12 

Төрөл: нууцлаг, триллер |

Netflix-д гарах огноо: 2023 оны 9-р сарын 8 

Тус драма нь 90-ээд оны дурсамжит хайрын түүхийг  өгүүлнэ. Хан Жүн Хигийн найз залуу Ко Ён Жүн нэг жилийн өмнө нас барна. Хайртай хүнээ алдсан тэрбээр маш их шаналдаг.  Гэнэт нэг өдөр тэрээр 1998 он руу буцаж, ахлах сургуулийн сурагч Квон Мин Жу болон хувирна...

Song of the Bandits (Season 1)

Шинэ анги: 12 

Төрөл: Action, Thriller, Romance | 

Netflix-д гарах огноо: 2023 оны 9-р сарын 22

Японы цэргүүд, Солонгосын тусгаар тогтнолын арми, дайчид, дээрэмчид, Жусоны цагаачид зэрэг өөр өөр зорилготой бүлэглэлүүд 1920-иод оны үед анархизмтай Гандогийн нутагт бие биетэйгээ хэрхэн тулж буй тухай өгүүлнэ. 

The Uncanny Counter (Season 2) 

Шинэ анги: 16 

Төрөл: Action, гэмт хэрэг, жүжиг 

Netflix-д гарах огноо: 2023 оны 9-р сарын 3

 

Гоймонгийн дэлгүүрийн ажилчдын далд чадварын тухай өгүүлнэ. 

Behind Your Touch (Season 1) 

Анги: 16 

Төрөл: Драм 

Netflix-д гарах огноо: 2023 оны 10-р сарын 1 

К-драм сонирхогчдын дунд ихээхэн хүлээлт үүсгээд буй тус кино нь хөдөөгийн тосгоны хүмүүсийн түүхийг өгүүлдэг. 

Destined With You (Season 1) 

Анги: 16 

Төрөл: Драм, Уран зөгнөлт

Netflix-д гарах огноо: 2023 оны 10-р сарын 12 

Тус кино нь 300 жилийн өмнө сайтар битүүмжилсэн хориотой номыг олж авсан эмэгтэй болон хориотой номын золиос болсон эр хоёрын үл тэвчих хайр дурлалыг харуулна. 

 

 

#нийтлэл