"King the Land" цуврал бүх цаг үеийн дээд амжилтыг үзүүллээ


YOLO.mn | YOLO.MN
2023-08-08

Жүжигчин Lee Junho болон Girls' Generation хамтлагийн YoonA нарын тоглосон романтик инээдмийн "King the Land" цуврал үзэгчдээс хамгийн өндөр  үнэлгээг авлаа. Nielsen Korea-ийн мэдээлснээр " King the Land" цувралын сүүлийн анги улсын хэмжээнд дунджаар 13.8  хувийн үнэлгээ авсан нь тус драмын  дээд амжилтыг тогтоожээ. 

Цувралд тансаг зэрэглэлийн  сүлжээ зочид буудлын өв залгамжлагч Гүү Вон болон буудлын ажилтан Чон Са Ранг хоёрын сэтгэл хөдлөм хайрын түүхийг өгүүлдэг. Чэон Са Ранг  бол зочид буудалд няцашгүй байдал, хөөрхөн инээмсэглэлээрээ олны анхаарлыг татаж  магтаал хүртдэг нэгэн. Харин Гүү Вон түүний энэ байдлыг тэвчиж чаддаггүй.Тэд  хоорондоо үргэлж тэрсэлдэж байдаг ч бие биедээ хачирхалтайгаар татагддаг.  Цувралын сүүлийн анги олны сайшаалд нийцсэн юм. 

Эх сурвалж: Soompi

#мэдээ