Захирал, ажилтан хоёрын романсыг өгүүлэх 7 К-драма


Б. Мөнхтуяа | YOLO.MN
2023-07-26

Бодит амьдрал дээр захиралтайгаа гэрлэсэн хосууд хэр их байдаг бол? Царайлаг, дур булаам захирал, тэдний уурыг бардаг ажилтан хоёрын  хайр дурлалыг өгүүлэх 7 к-драмаг танилцуулж байна.   

King The Land 

King группийн  дур булаам, ухаалаг  өв залгамжлагч Goo Won ой санамжаа сэргээхийн тулд King зочид буудалд буцаж ирнэ. Тэр зочид буудлын гол дүр болох зочломтгой хатан хаан Cheon Sa-Rang-тай уулзсанаар үйл явдал эхэлнэ.  

Clean With Passion For Now 

Энэхүү кино нь мисофоби буюу нянгийн айдсын өвчин, сэтгэл зүйн хямралыг, мөн ийм өвчнөөр шаналж буй хүмүүс хэвийн амьдралдаа тэнцвэрээ олохын тулд хэрхэн тэмцэж буйг маш нарийн харуулснаараа онцлогтой. 

Master’s Sun 

Хэрэв чи нас барагсдын сүнснүүдийг харж чаддаг бол яах вэ? Зарим сүнс чамаас тусламж ч хүсэх болно.  

Introverted Boss 

Интроверт төрлийн хүмүүс олон нийтийн газар хүмүүстэй харилцах тун дургүй байдаг. Хэчнээн хичээгээд ч болоогүй зүйлийг чинь хайр дурлал аяндаа бүтээж өгөх болно. Нэмж хэлэхэд хүн бүр өөрийн тухтай бүрхүүлээсээ гарч адал явдалтай учрах хэрэгтэй юм шүү! 

I Am Not A Robot 

Хүнээс харшлах өвчтэй ба хүнд хүрэх төдийд харшил нь сэдэрдэг Ким Мин Ху Ажи-3 нэртэй роботтой амьдарч эхэлнэ. Хэсэг хугацааны дараа роботод засвар хийх болсноор Жо Жи А хэмээх бүсгүй роботыг орлох болно. 

Strong Woman Do Bong Soon 

Уулсыг хөдөлгөж чадах супер хүчтэй охин, бяцхан Ду Бунг Сун тоглоомын компанийн гүйцэтгэх захирлын бие хамгаалагч болсноор тэдний адал явдал эхэлнэ. Өхөөрдөм жижигхэн охиныг супер хүчтэй, захирлын бие хамгаалагч болно гэж хэн ч төсөөлөхгүй байх.  

What’s Wrong With Secretary Kim 

Өөртөө хэт итгэлтэй захирал, түүний нарийн бичгийн тухай өгүүлсэн энэ кинонд Пак Со Жүн, Пак Мин Ёнь нар тоглосноор үзэгчдээс өндөр үнэлгээ авч, Өмнөд Солонгост төдийгүй дэлхийн хэмжээнд шуугиан дэгдээж чадсан юм. 

Эх сурвалж: Soompi 

#нийтлэл