Lewis Capaldi-ийн дуунд хайртай хүн бүрд зориулав


Б. Мөнхтуяа | YOLO.MN
2023-07-25

Нийтлэлийн өмнөх дугаараар бид дуучин Amy Winehouse-ийн талаар  мөн түүний зарим дууны далд утгыг хүргэсэн бол энэ удаад дуучин, дуу зохиогч Lewis Capaldi-г онцолж байна.  

Түүний жинхэнэ нэрийг Lewis Marc Capaldi гэдэг. 

Хэрэв дуучин болоогүй байсан бол аавынхаа загасны газрыг өвлөж авах байсан. 

Тэрээр цагаан хоолтон. 

Мөн тэрээр Туреттын синдромтой. 

Ингээд түүний зарим дууны далд утгаас хүргэж байна. 

Before You Go 

“Явахаасаа өмнө 

Надад хэлэх зүйл байсан уу? 

Зүрхний цохилтыг чинь хурдасгах гэж

Салхи шуурч буйг мэдсэн бол 

Явахаасаа өмнө 

Надад хэлэх зүйл байсан уу? 

Энэ бүх өвдөлтийг зогсоохын тулд 

Үнэ цэнэгүй болж байгаа чинь намайг алж байна  

Тиймээс явахаасаа өмнө” 

Someone You Loved 

Сэтгэл зүйн асуудалтай  хүмүүст дэмжлэг  ямагт хэрэгтэй байдаг. Анх  найз охин нь түүнийг ойлгож  сэтгэл санааг нь засахыг хичээдэг байсан ч яваандаа больжээ. Дэргэд байгаа нэгнээ үүрд мэт бодож, хоромхон зуурын үг үйлдлээсээ болж хайртай нэгнээ өөрөөсөө бүү түлхээрэй гэх далд утгыг энэ дуу агуулдаг.   

Hold Me While You Wait  

Дуучны бодит амьдралаас сэдэвлэсэн дуу. Тэрээр найз охиноосоо салж, түүнтэй цаашид хамт байхыг хүсээгүй аж.  

Bruises 

Мөн л бодит амьдралтай нь холбоотой дуу. “Bruises” гэх үг нь дурсамжаас үүдэлтэй хүнд сэтгэлийн хүнд  чулууг илтгэнэ. Түүний үлдээсэн шархыг хэзээ ч алга болгохгүй бас хэзээ ч мартахгүй… 

Grace 

Товчхондоо нэгэн бүсгүй дуучин залуугийн амьдралыг ариусгаж, түүнд нигүүлсэл үйлдсэн юм. 

Эх сурвалж: songmeaningsandfacts.com 

#нийтлэл