15000 залуус нэг дор цугласан UPDATE FESTIVAL-аас онцлох нь


Сурталчилгаа | YOLO.MN
2023-06-30

Өнгөрсөн долоо хоногт нийслэл Улаанбаатар хот нийгмийн эерэг болоод бодит өөрчлөлт, мэдлэг мэдээллээр амьсгалав. Учир нь жил бүр зохион байгуулагддаг “Update” арга хэмжээ энэ жил цар хүрээгээ тэлж фестиваль хэлбэрээр энэ сарын 24-25-ны өдрүүдэд Үндэсний Соёл Амралтын хүрээлэнд зохион байгуулагдсан билээ. 

Арга хэмжээг ЦойлогсоZ залуусын нэгдэл болон Лантуун Дохио ТББ нар санаачлан 70 гаруй бизнес, төрийн болон төрийн бус байгууллагууд хамтран зохион байгуулав. Фестивалыг тоогоор илэрхийлбэл: 

  • Фестивальд нийт 2 өдрийн турш 15,000 хүн оролцсоноос 80 гаруй хувь нь 18-23 насны залуус байв.
  • Арга хэмжээнд нийт 70 гаруй сайн дурын гишүүд оролцсоноос 10 нь сонсголын бэрхшээлтэй залуус байсан бөгөөд хүрэлцэн ирсэн сонсголын бэрхшээлтэй залуустаа чиглүүлэг өгөн ажиллав.
  • Бүхий л тайзны илтгэл хэлэлцүүлгүүд 2 өдрийн турш дохионы хэл дээр Монгол орон даяар телевизээр болон сошиалаар шууд дамжуулагдав.
  • Нийтдээ 84.1кг хог хаягдал хүлээн авсны 71 хувь нь дахин боловсруулагдах хог хаягдал байв.
  • “Activity Zone” нарны сэргээгдэх эрчим хүчээр ажиллаж, өөрсдийн аягатай ирсэн хүн бүрт хоёр усны цэгээр дамжуулан 302.4 литр цэвэр ус өгөв.
  • 30 гаруй салбарын экспертүүд өөрсдийн мэдлэг, туршлага, түүхээ залуустай хуваалцав.
  • Дэлхийн дунджаас 176 дахин бага - Дэлхий дахинд дундаж фестиваль /конференс-д оролцож буй нэг хүнд ногдох нүүрсхүчлийн хий 176кг байдаг бол Update фестивалийн оролцогчийнх 1кг байсан юм.

2 дахь жилдээ зохиогдож буй Update фестивалийн бусад арга хэмжээнээс ялгарах гол онцлог нь хөтөлбөр, илтгэгч нараас гадна байгальд ээлтэй, хүн бүрд хүртээмжтэйгээр зохион байгуулагдсан нь байв. Түүнчлэн нийгэмдээ эерэг өөрчлөлтийг бий болгохоор 50 гаруй байгууллагууд фестивальд нэгдэж хамтдаа боловсрол, байгаль орчин, технологи инновацаар дамжуулан UPDATE хийхийг зорилоо.  

Онцлох бүүт болон хөтөлбөрүүд:

COMPASS COMMUNITY CARD

Залууст өөрсдийгөө илэрхийлж, шинэ боломж, шинэ хүрээллийг бий болгох зорилгоор Богд банк, ЦойлогсоZ залуусын нэгдэлтэй хамтран хөгжүүлсэн “Compass  | Community Card”-г танилцуулж, урьдчилсан захиалга авлаа. Өөрийгөө илэрхийлэх дүрээ сонгоод, захиалах боломжтой. 

УРГАМАЛ ТАРЬЖ, АРГАЛААР ЦААС ХИЙЖ СУРАХ НЬ

Байгальдаа хайртай хүн бүрд зориулан ургамал тарих, аргал болон хуучин хувцсаар цаас хийх сургалт орж, виртуал хувцас Монголдоо урлах hyb0rg брэндийн хувцаснуудыг өөр дээрээ өмсөж мэдрэх галзуу боломжийг өгсөн гэвэл итгэх үү? Үүнээс гадна Toirog thrift shop нь дэлгүүрээ Update фестиваль руу нүүлгэсэн юм. Ногоон орчин, байгальд хайртай залуус бүр энд цуглан олон сонирхолтой воркшопд оролцож байлаа.

ШИНЖЛЭХ УХААНААР UPDATE ХИЙХ НЬ

Халуун өдрийг мөстэй кофе, lemonade-ээр сэрүүцүүлэгч газар бол Science cafe бүүт байв. Кафе болон Гэртээ туршъя бүүтэн дээр шинжлэх ухааны олон сонирхолтой туршилтуудыг сонирхож үзэх боломжтой байв. 

БОЛОВСРОЛДОО UPDATE ХИЙХ НЬ 

Харри Поттерийн костюм өмсчхөөд код бичиж, канвас дээр зураг зурж сурангаа “Үггүй Дуу” номын нээлтэд оролцож, бүүр болоогүй Ондо-гын 50GB датаг 5000₮-өөр аваад гарах боломжийг залууст олгожээ.

ОРОЛЦОГЧИЙН СЭТГЭГДЭЛ 

“Би Update хийх гэж 1500 км зам туулж ирсэн. Магадгүй үүнийг уншиж буй хүмүүс итгэхгүй л байх. Зүгээр л нэг фестиваль хэдий ч 2 өдрийн дотор би өөрийгөө голж, өөрөөсөө ичсэн. Шинэ зуундаа хөл нийлж алхаж чадаж байна гэж бодтол харамсалтай нь би 20 дугаар зуунд байсан юм билээ. Амжилттай яваа хүмүүсийн лекц тэдний хийж бүтээсэн зүйл намайг өнөөдөр нийгэмдээ ээлтэй жижиг зүйлийг ч боломж болгож хардаг күүл Анужин болгон өөрчиллөө”

ИЛТГЭЛЭЭС ОНЦЛОХ НЬ

“Хөгжил гэдэг нэгдлээс эхэлдэг. Энэхүү арга хэмжээгээр дамжуулан зөвхөн өөртөө шинэчлэлт хийхээс гадна нийгэмд миний хувь нэмрээ оруулах салбар хаана байна гэдгийг олж харах хэрэгтэй” хэмээн илтгэгчид онцолж байлаа. 

Зааланд суугаад илтгэл сонсдог биш, зүлгэн дээр кофе уунгаа утга учиртай хэлэлцүүлэг өрнүүлэх орчин бүрдүүлсэн арга хэмжээний онцлох эшлэлүүдийг хүргэж байна. 

Дэмжич байгууллагууд, хамтран зохион байгуулсан та бүгддээ талархал илэрхийлье.

Дараа жилийн Update хийх өдөр дахин уулзацгаая. Баяртай!

Дэлгэрэнгүй мэдээллийг: updatefestival.com 

#Мэдээ