MAMAMOO хамтлагийн гишүүн Hwasa үерхээд 5 жил болж буйг зарлалаа


Б.Дариа | YOLO.MN
2023-06-30

Солонгосын хэвлэл мэдээллээр MAMAMOO хамтлагийн гишүүн 27 настай Hwasa-г өөрөөсөө арван хоёр насаар ах бизнесмэнтэй таван жил үерхэж байгаа тухай мэдээлжээ. Түүний RBW энтертайнменттэй хийсэн есөн жилийн гэрээ дуусгавар болсны дараа энэ мэдээ гарч байна.

Хөгжмийн салбарын ойрын эх сурвалжуудын хэлснээр А гэх Hwasa-н дурлалт залуу нь 1983 онд төрсөн бөгөөд хувийн бизнес эрхэлдэг нэгэн аж. Хосуудын романтик харилцаа таван жилийн өмнө Hwasa кпопт идэвхтэй үйл ажиллагаа явуулж байх үед эхэлсэн байна.

Эх сурвалж: Allkpop

#Оддын тухай