T.O.P 6 жилийн дараа “Squid Game 2” киногоор эргэн ирлээ


Д.Даваажав | YOLO.MN
2023-06-29

Өнөөдөр буюу зургаадугаар сарын 29-нд Netflix 'Squid Game' цувралын 2 дугаар улирлын дүрүүдийг албан ёсоор танилцууллаа. Өмнө нь тус киноны гол дүрд Lee Jung Jae, Lee Byung Hun, Wi Ha Joon, Lim Siwan, Kang Ha Neul, Park Sung Hoon, Yang Dong Geun, Gong Yoo нар тоглох тухай мэдээлсэн.

Тэгвэл туслах дүрд ч тун сонирхолтой, төсөөлөмгүй жүжигчдийн багийг бүрдүүлжээ.Тодруулбал  'Sweet Home'  киноны Park Gyu Young, Lee Jin Wook, мөн Kang Ae Shim болон Lee David, Jo Yu Ri, Won Ji An, Noh Jae Won зэрэг жүжигчид нэгдсэн ба тун сонирхолтой нь Bigbang хамтлагийн гишүүн T.O.P (Choi Seung Hyun) багтжээ. Тэрээр 2017 онд тоглослон "Out of Control" киноноос хойш 6 жилийн дараа уран бүтээлдээ эргэн ирж байна. 

Netflix-ийн мэдээлснээр зургаадугаар сарын 23-нд төлөвлөж буй үндсэн зураг авалтын бэлтгэлийн хүрээнд жүжигчид саяхан зохиолын уншлагад оролцсон гэнэ.

Найруулагч Hwang Dong Hyuk-ын бүтээл 'Squid Game' киноны гал гарсан 2 дугаар улирал тун удахгүй!

Эх сурвалж: Allkpop

 

#Кино урлаг