МГТИС-ийн элсэлтийн цахим бүртгэлийг 7 дугаар сарын 7-ыг хүртэл сунгалаа


Сурталчилгаа | YOLO.MN
2023-06-28

Монгол-Германы хамтарсан ашигт малтмал, технологийн их сургуулийн (МГТИС) бакалавр болон магистрын хөтөлбөрийн элсэлтийн цахим бүртгэл 2023 оны 7-р сарын 7-ыг хүртэл сунгагдлаа. Цахим бүртгэлд бүртгүүлэх зааврыг эндээс харна уу.

МГТИС нь Монгол, Герман хоёр улсын засгийн газрын санаачилгаар 2013 онд үүсгэн байгуулагдсан, Монголын анхны хотхон хэлбэрээр хөгжүүлж буй их сургууль юм. ХБНГУ-ын болон олон улсын, үндэсний дээд боловсролын байгууллагуудтай нягт хамтран ажиллаж, олон улсын стандартад нийцсэн, шилдэг сургуулиуд, туршлагад суурилсан сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлдэг. Сургалтын хөтөлбөрүүд нь англи хэл дээр явагддаг, онол дадлага хослуулсан, хэрэглээнд суурилснаас гадна хувь хүнийг хөгжүүлэхэд чиглэж, шинжлэх ухааны үндэслэлтэй боловсролыг шинэлэг үзэл баримтлалтай хослуулдгаараа онцлогтой. 

МГТИС-ийн бакалаврын 2-р курсийн оюутан Г.Одбаярын оролцсон “Танайд хоноё” нэвтрүүлэг

2023-2024 оны хичээлийн жилд МГТИС нь дараах сургалтын хөтөлбөрүүдэд элсэлт авч байна. Үүнд: 

Бакалаврын хөтөлбөр /4 жил/:

  • Механик инженерчлэл
  • Эрдэс баялаг, боловсруулалтын инженерчлэл
  • Хүрээлэн буй орчны инженерчлэл
  • Үйлдвэрлэлийн инженерчлэл /Эдийн засагч инженер/
  • Мехатроник
  • Цахилгааны инженер
  • Инженерийн бэлтгэл хөтөлбөр /1 жил/:
  • Инженерийн бэлтгэл хөтөлбөр

Магистрын хөтөлбөр /2 жил/:

  • "Байгалийн нөөц, технологи"-ийн шинжлэх ухааны магистр

Бүртгүүлэгчдэд тавигдах  шаардлага

  • Бүрэн дунд болон түүнээс дээш боловсролтой, 2021-2023 онд ЭЕШ өгсөн батламжтай иргэд байх
  • Гадаад оронд эсвэл Монголын олон улсын дунд сургууль төгссөн иргэд Монгол Улсын ЭЕШ-д дүйцүүлсэн оноотой байх
  • Бакалаврын хөтөлбөр: Математик, Физик/Хими, Англи хэлний хичээлийн ЭЕШ-ын оноо тус бүр 600 ба түүнээс дээш байх
  • Инженерийн бэлтгэл хөтөлбөр: Математик, Англи хэлний хичээлүүдийн ЭЕШ-ын оноо тус бүр 520 ба түүнээс дээш байх

Цахимаар энд дарж бүртгүүлнэ үү. 

И-мэйл: admission@gmit.edu.mn 

Холбоо барих утас: 70232090, 70232086

#Мэдээ