Селена Гомез, Зэйн Малик хоёрын болзооны цуурхлаас мэдэх ёстой бүх зүйл


Д.Даваажав | YOLO.MN
2023-06-27

Олны танил хүмүүсийн харилцаа, хайр сэтгэлийн холбоо интернэтэд үргэлж халуун сэдэв байдаг. Саяхан Селена Гомез, Зэйн Малик нар Нью-Йорк хотод болзсон гэсэн мэдээ шуугиулаад авсан. Энэ цуурхал үнэн эсэхийг алиных нь ч талаас батлаагүй. Гэхдээ тэд зүгээр ч нэг найзууд биш байж магадгүй гэсэн “хар” улам бүр нэмэгдсээр байна. Тэгвэл “дэлхийн” оддын харилцаа хаанаас эхтэй, хэрхэн энэ хүрсэн тухай бүгдийг нь тайлбарлая. 

2023 оны 6 дугаар сарын 26: Селена инстаграм дээр Зэйнийг дагахаа болив

Бүргэд шиг нүдтэй хэд хэдэн фэнүүд амралтын өдөр Селена инстаграм дээр Зэйныг дагахаа больсныг анзаарч мэдээлжээ. Үүгээр тэд холбоогоо энэ хүргээд тасалж буй байх гэсэн таамаг гараад байна. Селена 424 сая дагагчтай ч хэдхэн зуун хүнийг л дагадаг. Энэ нь фенүүдэд Зэйн, Селена хоёрын олны анхаарлыг татсан холбоо дууссан гэж итгэхэд хүргэсэн байна.
Гэхдээ зургаадугаар сарын эхээр Селена ганц бие гэдгээ Тиктокоор дамжуулан маш тодорхой зарласан. Селена мөн Дуа Липа, Жижи болон Белла Хадид нарыг дагахаа больсон бололтой. Жижи, Зэйн нар өмнө нь гэрлэж байсан ба Хай гэх охинтойг мэдэх байх.

Ойрын эх сурвалжийн мэдээлснээр “Түүний дагахаа больсонд их чухал, муу шалтгаан гэх зүйл байхгүй” гэж хэлжээ.
Гэсэн хэдий ч Селена түүнийг дагахаа больсон тухай мэдээлэл цацагдсанаас хойш хэдэн цагийн дараа Зэйн ч түүнийг дагахаа больсон байна. Мөн тэр Instagram дээрх өөрийн бүх зургийг архивлажээ. Магадгүй тэр олон хүний анхаарлыг татахыг хүсээгүй байх.

2023 оны 3 дугаар сарын 27: Эх сурвалжууд тэдний хооронд ямар нэгэн зүйл бий гэжээ

Page Six сайтын мэдээлснээр 2012 онд Селенагийн дотны найз Тейлор Свифт дуучин Харри Стайлстай нэр холбогдож байсан тэр үеэс Селена, Зэйн хоёрын харилцаа эхтэй гэнэ. Та бүхний мэдэж байгаачлан Харри Зэйний нэг хамтлагийн анд шүү дээ. “Тэд өнөөдөр хамт байсан ч намайг гайхшруулах зүйл алга гэж” эх сурвалж хэлсэн байна.

Мөн бас нэгэн Us Weekly-д бас нэгэн эх сурвалж "Зэйн Селенаг олон жилийн өмнөөс мэддэг байсан бөгөөд Зэйнд тэр таалагддаг " гэж хэлсэн байна. Мөн 

  • "Тэр үргэлж Селенаг биширдэг бөгөөд түүнийг гаднаас нь ч, дотроос нь ч гайхалтай хүн гэж боддог" 
  • “Хоёр оддын хоорондох асуудал тийм ч ноцтой биш. Селена бусад хүмүүстэй ч адилхан харилцдаг”
  •  “Зэйн хуучин найз бүсгүйгээсээ салснаасаа хойш өөртөө анхаарч байгаа бөгөөд "түүний болон Селена хоёрын хооронд ямар нэгэн зүйл байсан ч сайхан” гэх зэрэг сэтгэгдлийг интернэт хэрэглэгчид, эх сурвалжууд үлдээжээ.

2023 оны 3 дугаар сарын 24: Зэйний экс болзооны цуурхалд хариу өгөв

US Weekly сэтгүүлийн мэдээлснээр супермодель Жижи Хадид "Зэйн хэн нэгэнтэй болзоход ямар ч асуудалгүй. Тэр хэнтэй ч байсан жаргалтай байж, Хай-д  (тэдний охин) сайн эцэг л байвал сайн байна” гэжээ.

2023 оны 3 дугаар сарын 23: Селена, Зэйн нарын Нью-Йорк дахь ресторанд болзож байсан гэх ТикТок олны анхаарлыг татав

Нэгэн эмэгтэй TikTok хуудсандаа оддын хооллож байсан ресторанд ажилладаг найзтайгаа бичсэн мессежийг дэлгэн тайлбар хийсэн. Тэр мессежид “Селена, Зэйн нар гар гараасаа хөтлөлцөн ресторанд орж ирэн, нялуурч байсан” гэжээ.

Үүний дараа гэрч Entertainment Tonight сайтад энэ тухайгаа ярьсан ба "Селена, Зэйн нар өчигдөр орой 22:30 цагийн үед Нью-Йорк хотын SoHo-д хамт байсан" гэж хэлсэн байна. 

"Тэд хөтлөлцөн орж ирээд үнсэлцэж байсан. Ихэнх рестораны ажилтнууд, рестораны үйлчлүүлэгчид тэднийг анзаараагүй" 

2023 оны 3 дугаар сарын 21: Селена Зэйний туслахтай хамт оройн хоолонд оров

Интернэтэд шуугиан дэгдээсэн оройн хоолны болзоо болохоос хоёр хоногийн өмнө Селена Нью-Йорк хотод Зэйний хувийн туслах Тарин Зиммермантай хамт харагджээ. 

2016 оны 8 дугаар сарын 16: Жастин Бибер Селенаг Зэйнтэй хуурсан гэж буруутгав

Селена дуучин Жастин Бибертэй найман жил үерхсэн. 2016 онд буюу тэдний харилцаа тодорхой бус байхад инстаграмд маргалдсан ба Селена Жастиныг олон удаа хуурсан гэж буруутгахад, Жастин "Өө, би Зэйн та хоёрыг мартчихаж" гэжээ. Энэ нь Селена Зэйнтэй Жастиныг хуурсан байх гэсэн таамаг өгч байгаа юм.

 

2013 оны 1 дүгээр сарын 30: Зейн Селенаг сонирходгоо илэрхийлэв

Нэгэн ярилцлагын үеэр One Direction-н бүх гишүүд “Хэрэв алдартнуудын нэгийг үнсэхээр болбол хэнийг сонгох вэ” гэсэн асуултад хариулахад Зэйн Селенаг үнсэнэ гэж хэлжээ. Энэхүү ярилцлагын дараагаас тэднийг олон хүн холбож эхэлсэн байдаг.

 

Эх сурвалж: seventeen

#Оддын тухай