Шинээр сэтгэж, шинийг сэдэн өөртөө Update хийх фестиваль болно


YOLO.mn | YOLO.MN
2023-06-21

Эргэн тойронд буй ямар нэгэн зүйлийг өөрчлөх юм сан гэх бодол төрдөг үү? Аливаа зүйлийн утга учрыг мэдэж, шинээр сэдэж Update хиймээр байна уу? Тэгвэл анхаарлаа нааш нь хандуулаарай. ЦойлогсоZ болон Лантуун дохио ТББ, Үндэсний Соёл Амралтын Хүрээлэн  хамтран нийгэмдээ эерэг, бодит өөрчлөлтийг бий болгох хүсэлтэй хүн бүрд зориулан "Update 2023" фестивалийг зохион байгуулах гэж байна. 

Өнгөрсөн жил 1500 гаруй залуусыг нэгтгэсэн “Update 2022”эвент энэ жил улам өргөжиж, нийгмийн оролцоотой байх хүсэлтэй хүн бүрд үүд хаалгаа нээн, арван мянган залуусыг нэгтгэх гэж байна. Хамтын сэтгэлгээ, олон талт оролцоон дор бүрдэж буй уг фестиваль зургаадугаар сарын 24-25-нд зохион байгуулагдах гэнэ.

Фестивалийн тухай дэлгэрэнгүй мэдээлэлтэй ЭНД дарж танилцаарай.

Ингээд фестивалаас онцлох нь:

ОНЦЛОХ ОРОЛЦОГЧИД

ОНЦЛОХ ХӨТӨЛБӨРҮҮД

БОЛОВСРОЛ: 

HARRY POTTER-Н ЕРТӨНЦӨӨР…

Нэг л өдөр Hogwarts-ийн захидал ирнэ гээд хүлээж суудаг залуус анхаарлаа хандуулаарай. Бүгдээрээ тасалбараа захиалангаа “Alohomora” шившлэгээ хийж Update хийх нууц түгжээг тайлахдаа бэлтгээрэй. (Өөртөө болон хүрээлэн буй орчиндоо Update хийхийг маш амархан. Дагаад хэлээрэй ALOHOMORA!)

CV БИЧИЖ ИРЭЭД ЗӨВЛӨГӨӨ АВЪЯ…

Залууст тулгамдаж буй хамгийн том асуудлын нэг бол CV бичих юм. Чи хэчнээн чадварлаг, сурах, ажиллах хүсэл тэмүүлэлтэй байлаа ч үүнийгээ CV-ээрээ илэрхийлж чадахгүй бол харамсалтай шүү дээ. Энэ дашрамд хэлэхэд CV-ээ бичиж ирээд зөвлөгөө авах боломжийг бүү алдаарай. Чи ирээдүйдээ Update хийж чадна!

КАРЬЕР ЗӨВЛӨГӨӨ АВЪЯ…

Мэргэжлээ сонгох гэж буй залуус маань ЭЕШ-ын оноо, хэн нэгний хэлсэн үгээр мэргэжлээ сонгох биш карьер хөгжлийн мэргэжилтний зөвлөгөөнд үндэслэн шийдвэрээ гаргаарай.

ХҮҮХЭД НАСАНДАА ЭРГЭЖ ОЧИХ НЬ…

Хүүхэд насанд хүргэж өгдөг галт тэрэг хэрвээ байдаг бол суух байсан уу? Хүүхэд насанд хүргэх галт тэрэг байхгүй ч хүүхэд насаар тань аялуулах болно.

БАЙГАЛЬ ОРЧИН: АРГАЛААР ЦААС ХИЙЖ БОЛДОГ ГЭЖ ҮҮ?

 

Таван хошуу малаас авч болох аргал, хомоол, хоргол зэргээс цаас гаргаж байгаль орчиндоо өөрчлөлт хийцгээе. 9 сарын 1-нд аргалийн үнэр үнэртсэн дэвтэр дээр хичээлээ хийж анги танхим, сургуульдаа Update хийх хүсэлтэй хэр их залуус байна даа?

ИННОВАЦ: CARNIVAL HUNT, FRAGILE ТОГЛООМЫН ЕРТӨНЦӨӨР…

 

“Beer Night”-ийн бүүтээр зочлон “Carnival Hunt”, “Fragile”-н тест тоглоомыг тоглон асуудлын учрыг тайлж харах өнцөгтөө Update хийгээрэй.

ЧАМАЙГ ЮУ ХҮЛЭЭЖ БАЙНА ВЭ?

  • Сонсоод суудаг биш оролцоонд суурилсан хөтөлбөрүүд
  • Боловсрол, амьдралын хэв маяг, технологи, инновацын салбарын хэлэлцүүлгүүд
  • Хамтдаа цагийг хөгжилтэй өнгөрөөх энтертайнмент хөтөлбөрүүд
  • Бүхий л оролцогч нартай нетворк хийх боломжууд

ТАСАЛБАРААС БИД ЮУ ХҮЛЭЭЖ БОЛОХ ВЭ?

  • “Update Festival 2023” хөтөлбөрт оролцох эрх
  • Паркийн 2 тоглоомын тасалбар
  • Compass | Community банкны карт
  • Фестивальд оролцох тусгай урилга
  • Innovation HUB дээр бүтэн 3 өдөр суух эрх
  • Volunteer HUB дээр бүтэн 3 өдөр суух эрх
  • Фестивалийн үеэр зарагдах мерчиндайз бүтээгдэхүүнийг 10 хувийн хөнгөлөлттэй авах эрхийн бичиг
  • Эхний 1000 хүнд Golden package

UPDATE фестиваль бол “Нийгэмдээ эерэг болоод бодит өөрчлөлтийг бий болгодог бүхий л хүмүүсийг цуглардаг БАЯР” юм.

Зүгээр л нэг брошур үзээд өнгөрдөг биш бодитоор туршиж, танилцаж, ярилцаж өөрийн мэдээгүй хараагүй шинэ зүйлстэй учирч, экспертүүдийн сонирхолтой яриа, залуусын бодитой туршлагаас суралцаж, хуваалцах боломжтой. Харин чи цаг гаргаад ирэх л үлдлээ.

Фестивалийн тухай дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж аваарай.

Боломжоос бүү хоцроорой!

#Мэдээ