Герман хэл сурахад тань туслах цахим платформууд


Т.Хулан | YOLO.MN
2023-06-23

Гадаад хэлний мэдлэгээ дээшлүүлэх, түвшингээ шалгах гэх мэт боловсролын олон хэрэглээндээ бид цахим эх сурвалжийг өдөр тутамдаа ашигладаг. Энэ удаа герман хэл сурах аялалд хөл тавин алхаж буй суралцагчдадаа зориулан дараах цахим хуудсуудыг санал болгож байна. 

ГАР УТАСНЫ АППЛИКЕЙШНҮҮД 

1. babbel

Энэхүү аппликэйшныг татаж авснаар хялбар үг хэллэг, дүрэм тогтоох, цаашид гадаад хэлийг сонсоод ойлгох чадвар олгох олон тооны хичээлүүдийг үзэх боломжтой. Хичээл тус бүр нь 15 минут үргэлжилнэ. 

Татах: IOS

Татах: Android 

2. drops

Өдөрт тогтмол 5 минут зарцуулан үгээ харж, сонсож мөн зурагтай холбох байдлаар суралцах боломжтой. Мөн ямар нэгэн улс руу аялахад наад захын харилцааны үг, хэллэг зэргийг мэдэх боломжтой минимал апп. 

https://apps.apple.com/us/app/drops-learn-korean-japanese-chinese-language/id939540371 

https://play.google.com/store/apps/details?id=com.languagedrops.drops.international 

3. anki

Флашкардын  тусламжтайгаар шинэ үг цээжлэхэд тань туслах апп. Мөн өөрийн сонирхсон хичээлүүдийг сонгон өөрийн гэсэн буланг үүсгэж, түүнийхээ дагуу суралцах боломжтой. 

Татах: IOS

Татах: Android 

4. hellotalk 

Та ярианы чадвараа сайжруулахыг хүсэж байгаа ч хэнтэй ярилцахаа мэдэхгүй байвал тус апп таны хамгийн сайн хамтрагч байх болно. Уугуул герман хэлтэй хүмүүстэй чатаар харилцаж, холбогдож бүр цаашлан найзууд ч болох боломжтой. Харин эсрэгээрээ өөрийн хэл соёлыг хуваалцахад л хангалттай. 

Татах: IOS

Татах: Android 

5. duolingo

Хэл сурахад тусалдаг, хамгийн их хэрэглэгчидтэй, Дэлхийн хамгийн том апп бол Duolingo юм. Судалгаагаар хичээлүүд нь маш үр дүнтэй байдаг нь батлагдсан тус апп зөвхөн Герман хэлнээс гадна бусад орны 34 хэлийг сурах боломжийг олгодог.  

Анхан болон дунд шатны суралцагчид энэхүү аппыг ашиглавал илүү үр дүнтэй гэж хэлж болно. Өдөрт 5 минутыг зарцуулан, сонирхолтой тоглоом тоглон, бусадтай өрсөлдөх зэрэг үйлдлүүдийг хийдэг гэдгээрээ онцлог. Мөн дүрэм, шинэ үг, унших, бичих, ярих, сонсох чадваруудаа цогцоор нь энэ аппаар дамжуулан хөгжүүлэх боломжтой. Хэдий сурталчилгааг нуух, интернетгүй үед хичээлүүдээ татаж авах зэрэг үйлчилгээг мөнгө төлж, авдаг ч ихэнх хичээлүүд нь үнэгүй байдаг. 

YOUTUBE ХУУДСУУД 

1. german-ness 

2015 оноос эхлэн 7 хоног бүр шинэ бичлэгүүд оруулдаг. Энэ сувгаас Герман улсын хотуудын онцлогийг харуулсан чанартай бичлэг үзэх боломжтой. 

2. Deutsch lernen

Энэхүү сувгаас “Deutsche Welle” телевизийн Герман хэл суралцагчдад зориулан гаргадаг цуврал бичлэгүүдийг үзэж болно. 

3. MeisterLehnsherr 

Долоо хоногт гурван удаа хөгжилтэй, сонирхолтой бичлэгүүдийг цацдаг. Анхлан суралцагчдад зориулан Германы хэлц үг, үлгэр, шүлэг зэргийг тайлбарладаг нь их сонирхолтой. 

4. What do Germans think about the USA? 

Уугуул Герман хэлтэй хүмүүсийн хийдэг сонирхолтой, чухал сэдвээр хийсэн ярилцлагуудыг энэ сувгаас үзэх боломжтой. 

5. A1-B1 Preview of German Grammar Video Course

Анхан шатны Герман хэлний дүрмийг маш ойлгомжтойгоор заадаг суваг. Дүрмийн чадвараа сайжруулахыг хүсэж байгаа бол та энэхүү сувгаар зочлоорой. 

#Гадаад хэл