Австралийн шилдэг 10 их сургууль


Т.Хулан | YOLO.MN
2023-06-12

Дэлхийн өндөр хөгжилтэй улс орнуудын шилдэг их сургуулиудыг цувралаар хүргэж байгаа билээ. Энэ удаа ажиллаж бас суралцахад тохиромжтой Австрали улс дахь шилдэг 10 их сургуулийг хүргэж байна. 

1. Australian National University

Австрали улсын хамгийн шилдэг их сургуулиар Australian National University тодорчээ. Угтаа хамгийн шилдгээр Мельбурний Их Сургууль нэрлэгддэг байсан ч энэ удаад ANU Дэлхийд 24-р байрт жагссанаар улсдаа нэгт жагссан байна. 

2. The University of Melbourne

Мельбурний их сургууль нь 2019 оны байдлаар дээш 2 байраар ахиж 39-т эрэмбэлэгдсэн байна. Уг сургууль нь Дэлхийн эрдэм шинжилгээний ажилчид болон ажил олгогчдоос авсан судалгаагаар дэлхийн хамгийн шилдэг 20 их сургуулийн нэгт багтжээ. Мөн олон улсаас хамгийн шилдэг гэсэн залуусыг татаж бэлддэг бөгөөд нийт 50,270 гаруй залуусын 40 хувь нь гадаад улсынх аж. 

3. University of Sydney 

University of Sydney нь 2018 онд Австрали улсад тэсрэлт хийсэн. Учир нь 2018 онд уг сургууль нь Дэлхийн 4-т жагссан үзүүлэлттэй байсан аж. Гэвч 2019 оны хувьд 42-р байрт жагссан байна. Уг сургууль нь 1850 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд Австралийн хамгийн урт настай сургуулиудын нэг юм. Одоогийн байдлаар уг сургуулийг төгссөн залуучууд Дэлхийн томоохон компани болон төслүүд дээр идэвхтэй ажилладаг билээ. 

4. UNSW

UNSW нь 2019 онд Дэлхийд 45-д жагссан бөгөөд Австралидаа судалгаа болон боловсролын чиглэлийн, шилдэг залуусыг бэлтгэдэг гэдгээрээ алдартай билээ. Уг сургууль нь 1949 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд одоогийн байдлаар бүртгэлтэй нийт 62,000 гаруй залуус суралцаж байгаа аж. 

5. University of Queensland 

Мэдээж Австрали улсын хамгийн шилдэг их сургуулиудын тэргүүн эгнээнд University of Queensland багтжээ. Уг сургууль нь 2019 оны байдлаар Дэлхийд 48-д жагссан бөгөөд одоогийн байдлаар 53,696 галзуу залуус суралцаж байгаа юм. Мөн умайн хүзүүний хорт хавдрын эсрэг вакцин зэрэг олон томоохон хэмжээний судалгааны ажлыг хариуцдаг гэдгээрээ нэр хүндтэй билээ. 

6. Monash

Monash Их Сургууль нь 2019 онд Дэлхийд БНХАУ-ын Shanghai Jiao Tong University-тэй хамт 59-р байранд жагссан байна. Австралийн Мельбурн хотод төвтэй уг их сургуулийн таван кампус нь Викториа мужид, хоёр нь гадаадад буюу Малайз, Өмнөд Африкт байршилтай гэнэ. 

7. University of Western Australia

University of Western Australia нь 2019 оны хувьд 2 байр ахиж Дэлхийд 91-т жагссан байна. Уг сургуулийн гол онцлог нь гадаад оюутнууд руу чиглэсэн хөтөлбөр, тэтгэлэг ихээр олгодог гэнэ. Тиймдээ ч Австралийн хамгийн олон, олон улсын оюутнууд суралцдаг сургуулийн тоонд багтдаг билээ. 

8. University of Adelaide 

Анх 1874 онд үүсгэн байгуулагдсан уг сургууль нь одоогийн байдлаар 28,000 гаруй оюутантай. 2019 оны хувьд University of Adelaide нь Дэлхийн 114-т жагссан байна. Уг сургуулийн гол онцлог нь олон чиглэлд судалгаа шинжилгээний ажил ихээр зохион байгуулж, түүндээ оюутнуудыгаа ихээр хамруулдаг аж. 

9. University of Technology, Sydney

2019 он нь University of Technology, Sydney сургуулийн хувьд хамгийн амжилттай байсан жил гэж хэлж болно. Учир нь Дэлхийд 16 байраар ахиж 160-д жагссан байна. UTS-ийн хувьд Австрали улсын хамгийн отгон их сургуулиудын нэг бөгөөд 1988 онд үүсгэн байгуулагдсан аж. Мөн нийт төгсөгчдийнх нь 97.2 хувь нь ажлын байраар хангагддаг гэсэн аймшигтай статистик нь Австралийн шилдэг 10 их сургуульд багтахад түлхэц болсон билээ. 

10. University of Newcastle

Анх 1965 онд үүсгэн байгуулагдсан University of Newcastle нь одоогийн байдлаар Дэлхийн хэмжээнд 214 дүгээр байрт жагссан байна. Шинэ Өмнөд Уэльс, Сингапур, Newcastle-ийн Каллаган хотын зах дээр үндсэн кампусуудтай бөгөөд нийт зургаан кампусын 26,615 оюутан суралцдаг аж. 

#Мэдээ