"Ногун" цувралын нэг дугаарыг 100 Candy-гээр авах боломжтой боллоо


Үжин | YOLO.MN
2016-12-26

Хүүхэд багачуудын алгасалгүй унших дуртай "Ногун" цувралын үнэнч уншигчдадаа дуулгах таатай мэдээ байна!

Байгаль эх дэлхий, ан амьтдыг хайрлан хамгаалах төлөвшлийг олгож байдаг энэхүү цувралын дугааруудыг “Ногун комик” аппликейшнээр дамжуулан 100 Candy оноогоор татах боломжтой боллоо.

Энэхүү аппликейшнээр сонгосон дугаараа татсанаар таны хүүхэд "өөрөө ярьдаг" Ногунтай хамт гайхамшгийн ертөнцөөр хамтдаа аялах болно.

Андроид үйлдлийн системтэй ухаалаг утас, таблетанд зориулсан “Ногун комик” аппликейшныг  төхөөрөмжиндөө татсанаар таны хүүхэд хараахан уншиж сураагүй бол хайртай баатруудынхаа дуу хоолойг сонсож, байгалийн чимээ, муур нохой, амьтдын дуу авиа,  шувууны жиргээг ч сонсох боломжтой юм.

Илүү амьд, бодит мэт сэтгэгдэл төрүүлэх “Ногун комик” аппликейшн нь дуртай цувралаа унших, үзэх бас сонсох давхар боломжийг багачууддаа олгож байна.

#Ном #Book #Hobby #Freetime #Comic #Nogun