Япон хэл сурахад тань туслах цахим платформууд


Т.Хулан | YOLO.MN
2023-06-02

Япон хэл сурахад тань туслах цахим платформууд 

Хэл сурах үйл явцаа илүү үр дүнтэй байлгаж, гүйцэтгэлээ сайжруулахад цахим орчин дахь эх сурвалжууд эерэг үр дагаварууд авчирдаг гэдэгтэй таныг санал нийлнэ гэдэгт итгэлтэй байна. Энэ удаа Япон хэл сурч буй залуустаа зориулан интернэт орчин дахь цахим туслахуудыг хүргэе. 

ГАР УТАСНЫ АППЛИКЕЙШН 

1. Eggbun 

Япон хэлийг маш сонирхолтойгоор суралцах боломжтой. Eggbun апп чатбот ашиглан дүрэм, үг, яриа, сонсох зэрэг чадваруудыг заадаг нь санал болгосон хичээлүүдийг үзэхээс илүү амьд харилцаанд оролцож байгаа мэт санагдуулна. “Lanny” гэх чатботоор дамжуулан 500 гаруй хичээлүүдийг үзэх боломжтой. Хүнд төрлийн дүрэм, шинэ үгээр биш амьдралд ойр ном, кино зэрэг дээр суурилан хичээлээ заадаг нь сонирхолтой. 

Android: Татах 

iPhone: Татах 

2. Duolingo

Хамгийн их хэрэглэгчидтэй, хэл сурахад тань туслах дэлхийн хамгийн том  апп бол Duolingo юм. Судалгаагаар хичээлүүд нь маш үр дүнтэй байдаг нь батлагдсан тус апп зөвхөн Япон хэлнээс гадна бусад орны 34 хэлийг сурах боломжийг олгодог.  

Анхан болон дунд шатны суралцагчид энэхүү аппыг ашиглавал илүү үр дүнтэй гэж хэлж болно. Өдөрт 5 минутыг зарцуулан, сонирхолтой тоглоом тоглон, бусадтай өрсөлдөх зэрэг үйлдлүүдийг хийдэг гэдгээрээ онцлог. Мөн дүрэм, шинэ үг, унших, бичих, ярих, сонсох чадвар зэргийг цогцоор нь энэ аппаас авах боломжтой. Ихэнх материалууд нь үнэгүй боловч сурталчилгааг нуух, интернетгүй үед хичээлүүдээ татаж авах зэрэг үйлчилгээг мөнгө төлөн авдаг билээ. 

Android: Татах 

iPhone: Татах 

3. Manabi Reader – Read Japanese 

Энэхүү апп унших чадвараа сайжруулахад тань туслах хамгийн том туслагч байж чадна. Мэдэхгүй үгэн дээрээ дарахад толь бичгээр орчуулга нь гарч ирдэг тул илүү амар байх болов уу? 

iPhone: Татах 

4. drops

Өдөрт тогтмол 5 минут зарцуулан үгээ харж, сонсож мөн зурагтай холбох байдлаар суралцах боломжтой. Мөн ямар нэгэн улс руу аялахад наад захын харилцааны үг, хэллэг зэргийг мэдэх боломжтой минимал апп. 

Android: Татах 

iPhone: Татах 

ЦАХИМ ХИЧЭЭЛҮҮД 

1. NihongoShark.com

Japanese learners- Kana Mastery болон How to Learn Japanese хэмээх хоёр курс нь үнэгүй байдаг. Үүнээс гадна Япон хэлний тухайн сонирхолтой мэдээ мэдээлэл бүхий блог хөтөлдөг байна. 

2. edx

Тус онлайн сургалтын платформд нийт 3 төрлийн үнэгүй хичээл байдаг. Хоёр нь хэл болон соёл дээр төвлөрсөн бол нэг нь дуудлага засахад төвлөрсөн байна. 

3. learnwitholiver

Learn with Oliver нь шинэ үг, хэлц үгийг сонирхолтой байдлаар суран, өөрийгөө шалгадаг байдлаар зохицуулагдсан веб хуудас юм. Энэхүү веб хуудсанд бүртгүүлснээр өдөр бүр таны цахим хаяг руу мэдээ, сонинг явуулдаг бөгөөд үг цээжлэн тоглоом тоглож бусадтай өрсөлдөх боломжтой. 

4. guidetojapanese

Япон хэлний анхан болон дунд шатны дүрмийн хичээлийг онлайн сурах бичиг хэлбэрээр гаргасан байна. 

YOUTUBE ХАЯГУУД 

1. Learning Kanji

Та JLPT шалгалт өгөхөөр бэлдэж байгаа бол энэ суваг танд зориулагджээ. Учир нь тус шалгалтад хэрхэн бэлдэх, асуултнуудад хэрхэн хариулах, шалгалт ямар бүтэцтэй ирдэг зэрэг бүхий л мэдээлэл, хичээлүүдийг бэлтгэн хүргэдэг байна. 

2. japanesepod101

Илүү хурдан, үр дүнтэйгээр гагцхүү сонирхолтойгоор Япон хэл сурахыг хүсвэл таны заавал дагах хэрэгтэй суваг юм. Ойлгомжтой, сайн төлөвлөгдсөн учир өөрийнхөө түвшинд тааруулан ямар ч төрлийн хичээлүүдээс сонгон үзэх боломжтой аж. 

#Гадаад хэл