Дэлхийн шилдэг 50 сургуульд суралцуулах сонгон шалгаруулалт маргааш болно


Б. Чимэг | YOLO.MN
2023-05-30

Дэлхийн шилдэг 50 их сургуулийн бакалаврын хөтөлбөрт суралцах оюутнуудыг өнгөрсөн сарын 11-ний өдрөөс энэ сарын 11-ний өдрүүдэд бүртгэжээ.

Бүртгэлийн хугацаанд 133 иргэн материалаа ирүүлсэн байна. Тэднийг эхний шатны шалгаруулалтад хамруулж, бичиг баримтын бүрдэл буюу гадаад хэлний оноо, сургуулийн эрэмбийг нягталж дуусжээ.

Мөн бүртгүүлэхдээ ирүүлсэн эсээ бичлэгийг нэг бүрчлэн уншиж оноожуулсан байна. Энэ шалгуурын дараа 93 иргэн хоёрдугаар шатны шалгаруулалтад оролцохоор үлджээ. Тэдний ярилцлагын шатны шалгаруулалт маргааш МУБИС-ийн 201, 205 тоотод өглөө 09:00 цагт эхэлнэ. Энэ үйл явцыг хэвлэл мэдээллийн хэрэгслүүд сурвалжлах боломжийг бүрдүүлжээ.

#Мэдээ