“Instagram”зургаадугаар сард "Twitter"-тэй өрсөлдөхүйц шинэ аппликейшн танилцуулна


Bloomberg TV Mongolia | YOLO.MN
2023-05-26

Илон Маск “Twitter”-ийг худалдан авснаас хойш зарим хэрэглэгчид адил төстэй өөр платформ хайх чиг хандлага нэмэгджээ

“Instagram” нь “Twitter”-тэй өрсөлдөхүйц бичвэрт суурилсан аппликейшн хөгжүүлэхээр төлөвлөж байна. Одоогоор энэхүү төслөө алдартнууд,  инфлюэнсрүүдтэй хамтран туршиж байгааг ойрын эх сурвалж мэдээллээ.

Тус аппликейшн нь “Instgaram-аас тусдаа байх бөгөөд хэрэглэгч хаягаа холбох боломжтой аж. Аппликейшний нээлтийг зургаадугаар сард хийхээр төлөвлөжээ.

Энэ нь “Twitter” болон энэ төрлийн аппликейшнуудтай өрсөлдөхүйц бүтээл болно хэмээн Калифорнийн их сургуулийн мэргэжилтэн мэдэгдсэн байна.

Илон Маск “Twitter”-ийг дуулиантайгаар худалдан авснаас хойш зарим хэрэглэгчид адил төстэй өөр платформ хайх чиг хандлага нэмэгдэж байгаа юм.

Х.Солонго

#Технологи