Ed Sheeran дуучны нийт хөрөнгө НЭГ их наяд давжээ


Б. Мөнхтуяа | YOLO.MN
2023-05-26

Өнгөрсөн 19-нд Sunday Times сэтгүүлээс Их Британийн 35-аас доош насны хамгийн баян 35 хүнийг зарлалаа. Уг жагсаалтад Ed Sheeran, Harry Styles, Adele нар багтсан ба тэднийг тус бүр 150 сая фунт стерлинг (ойролцоогоор 186 сая доллар буюу 645 тэрбум төгрөг )-с илүү хөрөнгөтэй гэж тооцоолжээ.  

Ed Sheeran 

 32 настай дэлхийд алдартай дуучин Ed Sheeran 300 сая фунт стерлингийн (ойролцоогоор 1 их наяд 285 тэрбум төгрөг) хөрөнгөтэй аж. 

Adele 

Өдгөө 35 настай, Лондонд төрсөн дуучин бүсгүй дэлхийн хэмжээнд 100 сая гаруй цомог борлуулж чадсан ба 165 сая фунт стерлингийн (ойролцоогоор 785 тэрбум төгрөг) хөрөнгөтэй гэнэ. 

Harry Styles 

29-хэн настай залуу дуучин Harry Styles 150 сая фунт стерлингийн (ойролцоогоор 645 тэрбум төгрөг) хөрөнгөтэй. 

Эх сурвалж: nme.com 

#Оддын тухай