Зүүн Азийн Залуучуудын спорт наадам Монголд болно


Б. Мөнхтуяа | YOLO.MN
2023-05-26

2023 оны наймдугаар сарын 16-23ны өдрүүдэд Монгол улсын нийслэл Улаанбаатар хотноо Зүүн Азийн Залуучуудын наадмыг 11 спортын 12 төрлөөр зохион байгуулах гэж байна. 

Анх удаа манай улсад болох тус наадамд урьдчилсан байдлаар нийт 1507 тамирчин, дасгалжуулагч, албаны хүмүүс оролцохоор мэдүүлгээ өгсөн байна. “Улаанбаатар 2023” наадамд 1000 гаруй сайн дурын ажилтан байхаар төлөвлөсөн бөгөөд наадамд ажиллах сайн дурын ажилтны бүртгэлийг цахимаар 2 сарын турш олон нийтэд нээлттэй явуулжээ. Цахим бүртгэлд нийт дотоодын 2882, гадаадын 156 сайн дурын ажилтнууд хүсэлт илгээснээс дотоодын 1400, гадны 35 сайн дурын ажилтныг сонгон шалгаруулаад байгаа аж.  

“Улаанбаатар 2023” Зүүн Азийн Залуучуудын наадамд оролцох сайн дурын ажилтан гэдэгт сайн дурын үндсэн дээр энэхүү наадмыг зохион байгуулалтад үүрэг хүлээж оролцож буй 16 наснаас дээш насны хүмүүсийг хэлнэ. 

Наадмын зохион байгуулагч Б. Мөнхтогоо "Уг наадмыг Монголд анх удаа зохиох гэж буйгаараа онцлог. Тэр ч утгаараа Зүүн Азийн орнуудын анхаарлыг ихэд татаж байна. Залуучуудын наадам учир 14-18 насныхан голдуу оролцоно. Бас залуучуудын наадам учир залуучууд арын албанд ажиллана." Сайн дураар ажиллах олон залуус байна. Тэдний идэвх санаачилгыг харахдаа баяртай байна. Гэвч бүртгүүлсэн хүмүүсийн 80 хувь нь эмэгтэй, үлдсэн 20 хувь нь эрэгтэй хүмүүс байсан. Залуус өөрийгөө хөгжүүлэх, сайн дурын ажилд идэвхтэй оролцохыг уриалж байна.  

#Мэдээ