ЭЕШ-ын суудлын хуваарийг хэвлэж авах боломжтой боллоо


Г. Тэгшсүрэн | YOLO.MN
2023-05-26

ЭЕШ-д шалгуулагчдын шалгалт өгөх шалгалтын байр, анги танхим, суудлын дугаарын мэдээлэл бүхий “Суудлын хуваарь” хуудсыг  хэвлэж авах боломжтой боллоо.

Тодруулбал, Боловсролын үнэлгээний төвийн www.eec.mn цахим хуудасны “шалгуулагчийн булан”-д нэвтэрч, өөрийн бүртгэлийн дугаар болон нууц үгийг ашиглан хэвлэн авна.

#Мэдээ