Чөтгөрийн Ангуучийн тухай бидний мэдэхгүй баримтууд


О.Төгсжаргал | YOLO.MN
2023-05-25

Анх 2019 онд телевизээр гарч эхэлснээс хойш дэлхий даяар гайхалтай өндөр амжилт үзүүлсэн Японы аниме бол Demon Slayer: Kimetsu no Yaiba буюу Чөтгөрийн Ангууч юм. Өдгөө гуравдугаар бүлэг нь телевизээр гарч буй эл анимийн манга нь 2016 оноос 2020 хооронд гарч дууссан. Одоогийн байдлаар 51 анги үзэгчдийн хүртээл болоод байна. Тэгвэл уг анимийн гол бүрдэл хэсэг болсон Чөтгөрийн Ангуучийн салааны тухай сонирхолтой баримтуудыг нэгтгэн хүргэж байна.  

1. Кагаяа болон Музан хоёр нэг гэр бүлээс гаралтай байж магадгүй.  

Хэдийгээр энэ талаар тодорхой бичээгүй байдаг ч мангад Музан, Кагаяа хоёр бие биентэйгээ холбоотой гэдгийг олон удаа илэрхийлсэн байдаг.   

2. Зарим Чөтгөрийн ангуучид нүүрэн дээрээ тэмдэгтэй байхаар хараагдсан байдаг 

Танжиро бол нүүрэндээ толботой чөтгөрийн ангуучийн хамгийн тод жишээ юм. Гэсэн хэдий ч тэр цор ганц биш. Чөтгөрийн ангуучдын биеийн температур, зүрхний цохилт нь маш тодорхой тооноос доогуур байх буюу үхэх дөхсөн нөхцөлийг даван туулах үед энэ толбо үүсдэг гэсэн таамаг байдаг.  

3. Бүх Хаширанууд өөрсдийн хамгаалах бүс нутагтай 

Хаширанууд чөтгөрийн ангуучдын хамгийн шилдэг нь байдаг тул тэд зөвхөн өөрийн өвөрмөц Амьсгалын хэв маягийг эзэмшээд зогсохгүй хамгаалах ёстой газар нутгаа эзэмшдэг.  

4. Хашира болохын тулд тавигдах шаардлага 

Хашира тийм ч олон байдаггүй бөгөөд энэ нь Хашира болох шалгуур нь маш хэцүү байдагтай холбоотой юм. Хамгийн гол шалгуур бол Музаны хамгийн хүчирхэг арван хоёр чөтгөрийн нэгийг нь устгах эсвэл нийт 50 чөтгөрийг үгүй хийсэн байх шаардлагатай. Одоогоор зөвхөн Есөн Хашира байдаг.  

5. Чөтгөр алуурчны зэрэглэл 

Дэлхийн бусад байгууллагын нэгэн адил Чөтгөрийн ангуучдын корпус нь хатуу шатлалтай. Ангуучид Мизуното буюу хамгийн доод зэрэглэлээс эхэлдэг. Үүнээс хойш тэд шаргуу бэлтгэл хийж, Амьсгалын аргаа сайжруулж, бусад янз бүрийн дээд зиндаа руу ахихын тулд чөтгөрүүдийг устгах ёстой.  

6. Хашира болоход зарцуулах хугацаа 

Хашира болох бараг боломжгүй гэдгийг манга болон анимэ дээр удаа дараа онцлон тэмдэглэсэн байдаг. Дундаж Хашира 50 чөтгөрийг устгаж чадахуйц чадвартай болохын тулд дор хаяж таван жил сурах шаардлагатай байдаг бол зарим онцгой хаширануудад нэг жил л хангалттай байдаг аж. 

#Анимэ