CSGO-ын сүүлчийн дэлхийн аваргад Францууд түрүүллээ


А. Эрхэмбаяр | YOLO.MN
2023-05-22

CSGO-ын сүүлчийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн буюу major тэмцээн Францын нийслэл Парис хотод боллоо.

"BLAST.tv Paris Major 2023" тэмцээнд дэлхийн шилдэг 24 баг өрсөлдсөнөөс Францын "Team Vitality" түрүүлж Германы "GamerLegion" баг үзүүрлэв.

Тэмцээний сүүлчийн шат буюу Champions Stage-д Их Британийн Into The Breach багийг 2-0, Норвегийн Apeks багийг 2-0 харьцаагаар илүүрхсэн Team Vitality финалд GamerLegion-ыг мөн 2-0 харьцаагаар хожсон юм. Ингэхдээ тэд Overpass талбайд (Map) 6-16, Nuke талбайд 13-16 харьцаагаар хожсон.

Intel-ын их дуулга тэмцээн болон ESL-ын мэргэжлийн лигт түрүүлээд байсан Team Vitality ийнхүү анх удаа дэлхийн аварга боллоо.

Харин Румын, Дани, Швед, Польш, Бельги, Их Британи зэрэг зургаан өөр орны тоглогч дасгалжуулагчаас бүрдсэн GamerLegion хэмээх залуу баг финал хүртэл явсан нь олны таамгийг эвдсэн. Тус баг тэмцээний Challengers шатанд монголын The Mongolz багт хожигдоод байсан билээ.

#Мэдээ