V Jennie-г үнсэж буй зургийг "Бодит биш, өөр хосууд байсан" гэв


Д.Даваажав | YOLO.MN
2023-05-19

 Хэдхэн хоногийн өмнө интернэтэд BTS хамтлагийн гишүүн V, BLACKPINK-ийн Jennie нар Францын Парис хотод болзож буй видео цацагдаж, сая сая хэрэглэгчийн анхаарлыг татаад буй билээ. 

Бичлэгийг цацсаны дараа интернэтэд тэднийг холбох бүр ч олон зураг гарч ирэв. Ялангуяа доорх зураг Твиттерт тархсан даруйдаа олон хүний анхаарлыг татжээ.  

V, Jennie хоёртой төстэй харагдах хосуудын уг зурагт зочид буудлын цонхны дэргэд залуу бүсгүйн үсийг зөөлөн илж, хацар дээр нь үнсэж буй маш дотно дүр зураг буужээ. Твиттерт олон хүн тэднийг мөн хэмээн батлахыг хичээж буй ба зарим нь V, Jennie хоёрыг зочид буудлын өрөөндөө нууцаар болздог байх гэж таамаглаж байсан. 

Гэтэл энэ зургийг өнгөрсөн гуравдугаар сард Douin (TikTok-ийн Хятад хувилбар) дээр байрлуулсан Хятад хосын дүрс бичлэгээс авсан болох нь батлагдсан байна. 

 

Оригнал бичлэгт хосуудын үс засалт, дүрс нь V, Jennie нартай төстэй байсан нь андуурахад хүргэжээ.  

Мөн Парист болсон болзооны талаар хоёр талын агентлагаас тодорхой мэдэгдэл хийгээгүй . Big Hit Music (HYBE) болон YG Entertainment болзооны цуурхалд "Уран бүтээлчдийн хувийн амьдрал учир батлаж чадахгүй байна" гэсэн хоёрдмол хариу өгсөөр байна.  

Эх сурвалж: Allkpop

#Оддын тухай