Шварцнеггер "Терминатор" кинондоо “I’ll be back)” гэж хэлэх дургүй байжээ


Сондор | YOLO.MN
2023-05-18

75 настай жүжигчин Арнольд Шварцнеггер "Терминатор" кинонд гардаг алдарт "Би эргэж ирнэ" (I’ll be back) гэдэг үгийг хэлэхээр төлөвлөөгүй байсан талаараа ярьжээ.

1984 оны хит кинонд гардаг Шварцнеггерийн робот дүрийн хэлдэг энэхүү үгийг тэрбээр хэлэх дургүй байсан талаараа саяхны The Hollywood Reporter сэтгүүлд өгсөн ярилцлагадаа ярьжээ.

Ярилцлагын үеэр сэтгүүлч Шварцнеггерээс хэсэгтээ тренд болсон энэхүү үгийн талаар бараг 40 жилийн дараа ямар сэтгэгдэлтэй байдгийг нь асуухад жүжигчин, Калифорнийн амбан захирагч асан Шварцнеггер "Энэ бол санамсаргүй зүйл байсан гэж би боддог" гэв.

Австри гаралтай жүжигчин Шварцнеггер хураангуйлсан хувилбараар буюу “I’ll...” гэдгийг хэлж чадахгүй байсан тул “I will…” хэмээн бүтнээр нь хэлэхийг хүсэж байжээ.

“Терминатор” киноны найруулагч Жеймс Камеронтой зураг авалт хийхээс өмнө энэ талаар ярилцаж байснаа дурсав. "Надад тэр үгийг хэлэх нь эхэндээ таалагдаагүй ч Камерон бид ярилцсаны эцэст би хэлэхээр болсон” гэжээ. Австри гаралтай жүжигчин эр тэрхүү үгийг цэвэр дуудлагагүй хэлж байсан ч Камерон жүжигчнийг өөртөө аль эвтэйхнээр хэлэхийг зөвлөжээ.

Шварцнеггер "Үнэхээр тэнэг сонсогдож байсан ч би хэлсэн" хэмээн хошигнов. Гэхдээ кино нээлтээ хийсний дараа кино сонирхогчдод тэрхүү үг нь таалагдан, хэсэгтээ тренд болж өдгөө нь хошин ярианд ашиглагдсаар байдаг билээ.

#Мэдээ