Марта Стюарт сэтгүүлийн нүүрэнд усны хувцастай зургаа авхуулсан хамгийн өндөр настай хүн болжээ


Сондор | YOLO.MN
2023-05-17

Америкийн зохиолч, телевизийн хөтлөгч 81 настай Марта Стюарт Sports Illustrated сэтгүүлийн нүүрэнд усны хувцастай зургаа авхуулсан хамгийн настай модель болжээ.

Тэрээр жүжигчин Меган Фокс, Германы дуучин, ая зохиогч Ким Петрас, Америкийн загвар өмсөгч, инфлюэнсер Брукс Нейдер нарын хамт зургаа авхуулсан дөрвөн загвар өмсөгчийн нэг байв.

Марта Стюартын усны хувцастай зургийг Доминикан улсад авсан байна.

Тэрээр сэтгүүлд ярилцлага өгөхдөө бусад эмэгтэйчүүдэд урам зориг өгөхийг хүссэн тухайгаа мөн зургийг нь сэтгүүлийн нүүрэнд тавьсанд сэтгэл догдолж байгаагаа хэлжээ.

"Би насанд тэр бүр ач холбогдол өгдөггүй ч би үүнийг түүхэн үйл явдал гэж хэмээн сэтгэж сайхан харагдах хэрэгтэй гэж бодож байлаа. Амьдрал дуусахад өөрчлөлт дуусдаг. Амьдрал надад өгсөн ийм онцгой боломжийг ашиглаж яагаад болохгүй гэж би бодсон юм” хэмээн Стюарт Инстаграмдаа бичжээ.

Усны  цагаан хувцастай Стюартын зургийг Колумб гаралтай гэрэл зурагчин Реувен Афанадор авсан байна.

Марта Стюартаас өмнө сэтгүүлийн нүүрэнд зургаа авхуулсан хамгийн өндөр настай хүн нь Илон Маскийн ээж 74 настай Мэй Маск байсан юм.

Эх сурвалж: ВВС

#Оддын тухай