Мэдэхэд илүүдэхгүй: Азийн орнуудын тэтгэлэгт хөтөлбөрүүд


Т.Хулан | YOLO.MN
2023-05-15

Манай улсаас Азийн бусад орнуудад сурч, ажиллаж, амьдрах хүмүүийн тоо олширсоор буй. Тэгвэл энэ удаа амьдрахад таатай, сурахад ээлтэй Азийн орнуудын олон улсад зарладаг тэтгэлэгт хөтөлбөрүүдийг танилцуулж байна.  

Япон улсын тэтгэлэгт хөтөлбөрүүд 

Япон улсын засгийн газрын тэтгэлэг– Японы Элчин сайдын яам жил бүр Япон улсын Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрөөр суралцах оюутнуудыг сонгон шалгаруулдаг. 

KUT-ийн докторын Олон улсын оюутнуудад зориулсан инженерийн тэтгэлэг Кочи Технологийн Их Сургуулийн (KUT) докторын ангид суралцахаар сонгосон, инженерийн  чиглэлийн оюутнуудад зориулсан тэтгэлэг юм. 

Токиогийн Их Сургуулийн Олон улсын оюутнуудад зориулсан тусгай тэтгэлэг – Токиогийн их сургуульд эрдэм шинжилгээний судалгаа хийх зорилготой олон улсын төгсөх ангийн оюутнуудад зориулсан 100 гаруй тэтгэлэгт хөтөлбөр бий. 

Солонгос улсын тэтгэлэгт хөтөлбөрүүд 

БНСУ-ын засгийн газрын тэтгэлэг – Солонгосын Элчин сайдын яам жил бүр Солонгос улсын Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрөөр суралцах оюутнуудыг сонгон шалгаруулдаг. 

KFAS International Scholar Exchange Fellowship (ISEF) – Өмнөд Солонгосын тэргүүлэх сургуулиудад суралцах эрхийг Ази тивийн 50 оюутанд олгоно. 

Chung-Ang их сургуулийн сургалтын төлбөрөөс чөлөөлөх тэтгэлэг– Chung-Ang их сургуульд суралцаж буй олон улсын бакалаврын оюутнуудад сургалтын төлбөрөөс чөлөөлөх, дотуур байрны төлбөрийн хөнгөлөлт зэргийг санал болгодог. 

Seoul National University солилцооны хөтөлбөрийн тэтгэлэг – Сөүлийн үндэсний их сургуульд суралцаж буй олон улсын солилцооны оюутнуудад зориулсан төрөл бүрийн тэтгэлэгт хөтөлбөрүүд бий. 

Хятад улсын тэтгэлэгт хөтөлбөрүүд 

Хятад улсын засгийн газрын тэтгэлэг – Засгийн газрын тэтгэлэгт бакалавр, магистр, докторын бүх л оюутнууд оролцох боломжтой. Мэдээж тэтгэлгийг жил бүр зарлана. 

USTC-ийн тэтгэлэгт хөтөлбөр – БНХАУ-ын Шинжлэх ухаан, технологийн их сургууль (USTC) нь олон улсын зэрэг эрэлхийлж буй болон солилцооны оюутнуудад үнэ төлбөргүй суралцах, үнэ төлбөргүй байр, эрүүл мэндийн даатгал, сар бүр амьжиргааны тэтгэмж олгодог. 

CAS-TWAS Ерөнхийлөгчийн докторын тэтгэлэгт хөтөлбөр – Хятадад докторын зэрэг хамгаалж буй олон улсын оюутнуудад зориулсан тэтгэлэг. 

Сингапур улсын тэтгэлэгт хөтөлбөрүүд 

NTU Их Сургуулийн Инженерийн тэтгэлэг – Сингапурын Наньян Технологийн Их Сургуульд (NTU) суралцах бакалаврын инженерийн оюутнуудад зориулсан тэтгэлэг . 

Singapore International Graduate Award (SINGA) – Сингапурын сонгогдсон их дээд сургуулиудад шинжлэх ухаан, инженерийн чиглэлээр суралцах докторын тэтгэлэг. 

Эх сурвалж: meds.gov.mn

#Тэтгэлэг