Есөн есөд яг юу болдог вэ?


Үжин | YOLO.MN
2016-12-22

Өнөөдрөөс ес эхэлж байна. Монголчууд эрт дээр үеэс өвлийн цаг агаарын төлөв байдлыг есөн ес 81 хоногоор ангилж ирсэн билээ. Ингэхдээ өвлийн туйл нар буцах өдрөөс  эхлэн 81 хоногийг Балчир гурав, Идэр гурав, Өтөл гурав гэж хуваадаг ажээ.

Нэг есөөс эхлэн есөн ес хүртэл хүйтний эрч чангарч оргилдоо хүрээд зөөлөрч хавартай золгодог гэж үздэг байсан нь Ус цаг уур орчны шинжилгээний хүрээлэн байгуулагдахаас өмнөх цаг агаарын байдлыг тодорхойлдог нэгэн арга байжээ. Мөн ес эхэлдэг өдөр буюу өнөөдөр хамгийн богино өдөр, урт шөнө болдог онцлогтой.

 

#weather #world #mongolia