Lisa Гиннесийн амжилтыг дахин эвдэж нийт ДОЛООН рекорд эзэмшлээ


Д.Даваажав | YOLO.MN
2023-05-11

Өнөөдөр /2023.05.11/ BLACKPINK хамтлагийн гишүүн Lisa-ийн "LALISA" бие даасан уран бүтээл Spotify дээр 1 тэрбум хандалт авсан анхны К-поп соло уран бүтээлчийн цомог болж Гиннесийн амжилтыг дахин эвдлээ. 

Өмнө нь "LALISA" дуу нь Гиннесийн номд хоёр дээд амжилтыг шинэчлэн тогтоосон байдаг. Үүнд YouTube-д 24 цагийн дотор MV нь хамгийн их үзэлтэд хүрсэн соло уран бүтээлч, мөн YouTube-д 24 цагийн дотор клип нь хамгийн их үзэлтэд хүрсэн k-pop соло уран бүтээлч болж байв. Мөн "MTV Video Music Awards"-ийн “Анхны соло к-pop шагнал”-ын эзэн, MTV Europe Music Awards-ийн “Анхны К-поп уран бүтээлч”, мөн инстаграм дахь “Хамгийн олон дагагчтай К-поп уран бүтээлч” гэх гурван төрлөөр Гиннесийн шинэ амжилтын эзэн болж байсан юм. 

Ийнхүү Lisa нийтдээ долоон Гиннесийн амжилтыг эзэмшээд байна. 

Lisa-даа баяр хүргэе! 

Эх сурвалж: Allkpop

#Оддын тухай