Нийтлэг зүүдэлдэг 6 төрлийн зүүдний далд утга


Б. Мөнхтуяа | YOLO.MN
2023-05-16

Зүүд нь хүний далд ухамсартай шууд холбоотой бөгөөд бодит амьдрал дээр ямар үйл явдал тохиолдохыг сануулж байдаг гэж сэтгэл судлаачид нотложээ. 

Ингээд хүн бүрийн нийтлэг зүүдэлдэг 6 зүүд, тэдгээрийн далд утгыг хүргэж байна. 

Ямар нэгэн зүйлд хөөгдөх 

Хэн нэгэн эсвэл ямар нэг зүйлд хөөгдөж байгаа мэт зүүдэлвэл айдастайгаа нүүр тулах болсны шинж юм. “Бүх зүйл миний эсрэг болох вий, Амьдрал минь сүйрчих вий” гэх айдсаас үүсдэг байна. Тиймээс зугтааж буй үнэн, айдастайгаа нүүр тулах цаг хэдийн иржээ! 

Шалгалт өгөх 

Ихэвчлэн чухал шалгалтад бэлдэж буй хүмүүс уг зүүдийг зүүдэлдэг аж. Энэ нь чиний болон бусдын хүсэн хүлээсэн итгэл найдвар, хүлээлтийг зөгнөдөг гэж мэргэжилтнүүд нотолжээ.  

Үхлийн талаар зүүдлэх 

Үхлийн тухай зүүдлэх нь оюун санааны ядаргааны шинж юм. Өөрөөр хэлбэл хийж буй ажил, байгаа газартаа хэт их энерги зарцуулснаас улбаатай. 

Эксээ зүүдлэх 

Аль хэдийн дууссан харилцаа хэр нь эксээ зүүдлэх үе бидэнд бишгүй. Ихэнх хүмүүс энэ нь харилцаагаа дахин эхлүүлэх ёстойг зөгнөдөг гэж боддог боловч үнэндээ үгүй юм. Товчхон хэлбэл шинээр учирсан хэн нэгэнтэй таарч тохирохгүйг далдаар хэлдэг байна. 

Шүд унах/алдах 

Шүд ямар үүрэгтэй вэ? гэж асуувал хүн бүр хоол зажлах үүрэгтэй гэж хариулах байх. Үүнтэй адил шүд чинь унаж буй зүүд зүүдэлбэл өөрөө өөрийгөө хооллож чадахгүй байгаа байдал буюу бие даан амьдрах чадвартай холбоотой аж. 

Нүцгэн байх 

Энэ төрлийн зүүдийг бусдад биеийнхээ хэсгийг харуулах айдастай хүмүүс ихэвчлэн зүүдэлдэг байна.  

Эх сурвалж: awarenessact.com 

#Мэдэхэд илүүдэхгүй