Хуванцар саваар дүүрсэн далай ба ЛУСЫН ДАГИНАС


Үжин | YOLO.MN
2016-12-22

Алдартай гэрэл зурагчид эх дэлхийгээ хайрлан хамгаалах талаарх сэдэвт гэрэл зургийн төслийг олон нийтэд хүргэхийг зорьдог билээ.

Тэгвэл Америкын гэрэл зурагчин Бэнжамин Вон Вонг хуванцар саван дээр хөвж буй лусын дагинасын гэрэл зургийг ашиглан экологийн бохирдлын талаарх дуу хоолойгоо хүргэжээ.

Ингэхдээ тэрээр хог боловсруулалтын үйлдвэрт байх 10 мянга гаруй хуванцар савыг ашиглажээ. Нэг америк хүн жилд дунджаар 167 хуванцар сав хаягдаг гэсэн тооцоо байдаг аж. Энэхүү зураг авалтаар тэрээр байгаль орчны бохирдлын хорт хөнөөл хүн төрөлхтөн төдийгүй домогт лусын дагиныг ч нөмрөхөд ойрхон байгааг харуулахыг зорьжээ.

Тиймээс байгаль орчин тэр дундаа бидний ундны усны эх үүсвэр болсон гол нууранд хог хаягдлыг бүү хаяж байгаарай.








#photography #world