Тайваны ерөнхийлөгчийн нэрэмжит олон улсын хакатон уралдааныг зарлалаа


Т.Хулан | YOLO.MN
2023-05-09

Тайваны ерөнхийлөгчийн нэрэмжит олон улсын хакатон уралдааныг 5 дахь жилдээ зарлалаа. Дэлхий даяарх улс орнуудын нийгэм, хөгжлийн хэрэгцээг хангахуйц асуудлыг шийдвэрлэх арга замыг санал болгохын тулд нас, үндэстэн харгалзахгүй бүх гарал үүсэлтэй хүмүүс бүтээлч сэтгэлгээгээ ашиглан, өөрсдийн нөхцөл боломжийг ашиглан оролцох юм. 

Хэн оролцох боломжтой вэ? 

БНХАУ болон Тайван улсын иргэншилгүй, боловсрол, үйлдвэрлэл, хэвлэл мэдээллийн салбарын 3-5 хүний бүрэлдэхүүнтэй баг бүрдүүлэн оролцоно. Гол шаардлага нь тодорхой асуудлуудыг шийдвэрлэх нээлттэй мэдээллийн талаархи алсын хараа, шийдэлтэй байх хэрэгтэй. 

Төслийн сэдвүүд 

  • Open-Янз бүрийн өвөрмөц байдал, үнэт зүйл, хүчин чармайлт, сонирхолын хүрээнд багууд хоорондын яриа хэлэлцээ, хамтын ажиллагааг дэмжих; 
  • Digital-Мэдээлэл, өгөгдөлд суурилсан хэрэгсэл, техникийг ашиглахыг дэмжих; 
  • Green-Хүний буруутай үйл ажиллагаанаас үүдсэн хүлэмжийн хий ба түүнийг бууруулах 

Бүртгэл хаагдах хугацаа: 5/31 (Лхагва) 17:00 (GMT+08:00)  

Дэлгэрэнгүй мэдээллийг дараах холбоосуудаар авна уу. 

1. Гарын авлага: https://reurl.cc/6N48Zd 

2. Вебсайт: https://gov.tw/cYQ 

3. Албан ёсны хуудас: 總統盃黑客松PresidentialHackathon  

4. И-мэйл: ph.inttrack@gmail.com 

Эх сурвалж: presidential-hackathon.taiwan

#Мэдээ