The Mongolz багийн лого Парис мажорт мөнхөрлөө


А. Эрхэмбаяр | YOLO.MN
2023-05-05

CSGO электрон спортын сүүлчийн мажор /Оны хамгийн том тэмцээн/ болох "BLAST.tv Paris Major 2023" тавдугаар сарын 8-21-ний хооронд Парис хотын "Accor Arena"-д болно.

Тус тэмцээнд оролцож буй багуудын стикер /Баг болон тоглогчдын лого бүхий тэмдэг/ гарсан бөгөөд Ази тивийг төлөөлөн оролцох Монголын The Mongolz багийн нэр ийнхүү түүхэд үлдлээ.

bLitz /Б.Гарьдмагнай/, Тechno4K /М.Содбаяр/, Bart4k /Б.Баатархүү/, ANNIHILATION /Н.Түвшинтөгс/, hasteka Б.Чингүүн нарын бүрэлдэхүүнтэй maaRaa /Б.Эрдэнэдалай/ дасгалжуулагчтай баг мажорын Challenger шатанд эхний тоглолтоо дэлхийн чансааг тэргүүлэгч Европын "G2 Esports" багтай хийнэ ээ.

CSGO-ийн сүүлчийн түүх, сүүлчийн дэлхийн аваргад хэний нэр тодрох нь хагас сарын Парисыг зорьсон шилдэг 24 багийн дундаас тодорно.

#Мэдээ