Taylor Swift Matty Heary нар үерхэж буйгаа батлалаа


Б. Мөнхтуяа | YOLO.MN
2023-05-04

Дуучин Taylor Swift “The 1975” хамтлагийн гоцлол дуучин Matty Heary-тай болзож буйгаа батлалаа. 

 “Тэд, хоёр сар хүрэхгүй хугацаанд болзож байгаа ч хэдийнээ бие биедээ галзууртлаа дурласан” гэж The Sun сэтгүүл онцолжээ. 

Хэдхэн хоногийн өмнө дуучин Taylor Swift, Joe Alwin нарын салалт цахим ертөнцөд дуулиан тарьсан. Taylor, Alwyn нарын салсан тухай мэдээлэл өнгөрсөн сард олон нийтэд цацагдсан ч хосууд аль хэдийн хоёрдугаар сард салсан байсан учир Taylor давхар үерхээгүй гэнэ.  

Хосууд анх 10 жилийн өмнө болзож байсан бөгөөд харилцаагаа дахин сэргээсэн байна. Шүтэн бишрэгчид “Энэ үйл явдал хэтэрхий хурдан байгаа ч гэсэн зөв санагдаж байна", "10 жилийн өмнөх явдал зөв цаг нь биш байсан" гэцгээж байна. 

Эх сурвалж: pagesix.com 

#Оддын тухай