Нийслэлийн ШИЛДЭГ ХҮҮХЭД удахгүй тодорно


Цацаа | YOLO.MN
2016-12-21

Нийслэлийн шилдэг хүүхэд шалгаруулах ёслолын ажиллагаа энэ сарын 23-ны 14:00 цагт Улаанбаатар чуулгын их танхимд зохион байгуулна.

Нийслэлийн шилдэг хүүхдийг

  • Шилдэг манлайлагч
  • Шилдэг оюунлаг
  • Шилдэг бүтээлч
  • Шилдэг тамирчин
  • Шилдэг авьяаслаг гэх таван номинациар шалгаруулна гэж Нийслэлийн хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газраас мэдээллээ.

Энэ жилийн шалгаруулалтад есөн дүүргээс сургууль дүүргийнхээ шилдэг 2000 гаруй хүүхэд өрсөлдсөнөөс шилдэг 45 хүүхэд нийслэлийн шилдэг хүүхдэд нэр дэвшээд байна. Үүнээс шилдгийн шилдэг таван хүүхэд тун удахгүй тодорно.

 

#Teenagers