“Inside Out 2” анимейшн 2024 онд гарна


Б. Мөнхтуяа | YOLO.MN
2023-04-26

Pixar болон Disney кино компани саяхан“Inside Out” киноны хоёрдугаар анги гарах тухай мэдээлсэн.

“Inside Out” бол бүх цаг үеийн шилдэг хүүхэлдэйн кинонуудын нэг. Уг анимейшн нь өсвөр насанд тулгардаг хүндхэн сорилтуудын нэг болох сэтгэл хөдлөлийг биетээр илэрхийлдгээрээ онцлогтой. 

Хоёрдугаар анги гарах огноо: 

2024 оны зургаадугаар сарын 14-нөөс Их Британийн кино театруудаар гарч эхлэх бөгөөд Disney+ платформ дээр ч цацах юм. 

Киноны зохиол  

Inside Out нь уйтгар гуниг, баяр баясгалан хоёр бие биетэйгээ эвлэрснээр төгссөн. Харин хоёрдугаар ангид охин шилжилтийн насанд хүрсэн байх ба түүний дотор өрнөх зөрчил, цаг хугацааны шилжилт, сонирхолтой адал явдлаар дүүрэн байна хэмээн таамаглаж байна.  

Дүрүүд 

Хэрэв түүх дууссан газраасаа эхэлбэл хуучин дүрүүдээрээ үргэлжлэх болно. Харин Bing Bong дахин гарч ирэхгүй гэж үзэгчид таамаглаж байна.  

Эх сурвалж: uk.movies.yahoo.com 

#Кино урлаг