“Wednesday” цувралын хоёрдугаар бүлгээс бид юу хүлээж болох вэ?


Б. Мөнхтуяа | YOLO.MN
2023-04-25

Addams family (1991) киноны шинэчилсэн хувилбар “Wednesday”-г Netflix кино компани цацсан даруйд ихээхэн шуугиан тарьсан билээ. Уг цувралын хоёрдугаар бүлэг тун удахгүй цацагдах бөгөөд онцлох зүйлсийг хүргэж байна. 

Цацагдах огноо: Хоёрдугаар улирлын нээлтийн тов хараахан цацагдаагүй байгаа бөгөөд дөрөвдүгээр сарын байдлаар зураг авалт эхлээгүй байгаа аж. 

Товч мэдээлэл болон багахан спойлер 

Хүн бүрийн мэдэхийг хүсэж буй асуулт бол "Дахиад бүжиг гарах уу?” Мэдээж ТИЙМ. Гэвч бидний хүлээсэн дүрээс биш л бололтой. Gomez Addams-ийн дүрд тоглосон Luis Guzman нэгэн ярилцлагынхаа үеэр “Wednesday цувралын хоёрдугаар улиралд Addams-ийн аавыг илүү ихээр харуулна” гэсэн байна. Магадгүй Addams-ийн аав тренд бүжигтэй болох юм болов уу?

Захирал Larissa Weems эргэн ирэх үү? 

Захирал хатагтай Thornhill-д хорлогдсоны дараа ухаан орсон эсэхийг бид хараагүй учир тэр дахин гарч ирвэл илүү сонирхолтой болох нь. 

Илүү романтик 

Tyler зөвхөн Laurel-ийн төлөвлөгөөг л хэрэгжүүлж байсан уу? Эсвэл Addams-д үнэхээр сэтгэлтэй байсан болов уу? Тэдний холбоог илүү нарийвчлан харуулна гэж үзэгчид таамаглаж байна. 

Нэмж хэлэхэд Addams-ийн хүсэж буй зүйл хайр дурлал биш учраас хүмүүс түүнд татагддаг гэнэ шүү.

Эх сурвалж: tvguide.com  

#Кино урлаг