GO’ALL: Урлаг + Хөгжим + Сэтгэл зүйн хөтөлбөртэй Интерактив өдөрлөг болно


YOLO.mn | YOLO.MN
2023-04-21

Энэ амралтын өдрөөр гэр бүл, найз нөхөдтэйгөө цагийг зугаатай өнгөрүүлмээр байна уу?

Таныг Мобиком группийн тогтвортой хөгжлийн үйл ажиллагаа, нийгмийн хариуцлагын төслүүдийг танилцуулах Go’all өдөрлөгт урьж байна. 4-р сарын 22-нд буюу Бямба гарагт болох энэхүү өдөрлөг нь бүтэн өдөр үргэлжлэх бөгөөд УРЛАГ + ХӨГЖИМ + СЭТГЭЛ ЗҮЙН интерактив хөтөлбөрүүдийг багтааснаараа онцгой.

GO’ALL ӨДӨРЛӨГТ ИРЭЭД ЮУ ҮЗЭЖ, ХАРАХ ВЭ?

ДА ВИНЧИ ИММЕРСИВ ҮЗЭСГЭЛЭН

Монголын уран зургийн галерейд гарч буй ДА ВИНЧИ үзэсгэлэнг Go’all өдөрлөгт хүрэлцэн ирсэн хүмүүстээ ҮНЭГҮЙ үзэх боломжийг олгож байна. Энэхүү үзэсгэлэнд Леонардо Да Винчиг уран бүтээлч төдийгүй инженер, эрдэмтэн, судлаач, зохион бүтээгч зэрэг бүх талаас нь танилцуулснаас үзмэрүүдийг зөвхөн харах биш, хүрэх, сонсох, хөдөлгөх зэргээр илүү гүн гүнзгий мэдрэх боломжтой юм.

ФАНТАЗИА СТУДИЙН ХӨГЖМИЙН ҮЗҮҮЛБЭР

Алдарт Pixar, Ghibli, Marvel студийн хөгжмийн зохиолуудыг оюуны өмчийн онцгой эрхтэйгээр тоглодог Фантазиа студийн уран бүтээлчдийн төлөөлөл Go’all арга хэмжээнд хүрэлцэн ирж, симфони хөгжмийн гайхалтай хөг эгшгээр заалыг дүүргэх болно. Тэд энэ удаад юу тоглох бол?

ЭНТЕРТАЙНМЕНТ ХӨТӨЛБӨРҮҮД

Гэр бүлийн гишүүн бүрд тохирох энтертайнмент хөтөлбөрүүд та бүхнийг хүлээж байна. Хэрэв та урлаг сонирхдог бол Да Винчи үзэсгэлэнгийн санаачлагч, урлаг судлаач Н.Оргилболд болон М.Аминаа нарын Сэргэн мандалтын үеийн урлагийн лекц, богино хугацаанд стрессээ бууруулж, сэтгэлзүйгээ дэмжихийг хүсвэл “Хандлагаар анагаахуй” хөтөлбөр, бяцхан хүүхдүүдтэйгээ зочилж ирэх бол Creative Bamboo театрын “Үлгэрийн цаг”-т бүртгүүлээрэй. Мөн хүүхдийн буланд саатаж, хүүхэдтэйгээ зураг зурж, ном уншин, алдарт Да Винчигийн гүүрийг эвлүүлж үзэхийг урьж байна.

Мэдээж, энэ өдрийн бүх хөтөлбөр ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ гэдгийг дуулгахад таатай байна.

ХАМТДАА БҮТЭЭЖ БУЙ ҮНЭ ЦЭНТЭЙ ЗҮЙЛС

Мобиком групп нь хэрэглэгч, хамтрагчидтайгаа нийгэмдээ урт хугацаанд нөлөөлөх үнэ цэнтэй төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлсээр ирсэн билээ. 2006 онд “Үдийн цай” жишиг хөтөлбөрийг анх санаачлан хэрэгжүүлж байсан бол хамгийн сүүлд Smart Education төслөөрөө хүүхэд бүрд тэгш боловсрол, боломж олгохыг зорьсон. Та бүхэн Go’all өдөрлөгт ирснээр эдгээр төсөл, хөтөлбөрүүдтэй танилцахын сацуу хувийн хэвшил, олон улсын байгууллагууд, төр засгийн байгууллагууд, хувь хүмүүс хамтран нийгэмдээ хамтын үнэ цэн хэрхэн бүтээдэг талаар мэдлэг туршлага хуримтлуулах боломжтой.

ДЭЛГЭРЭНГҮЙ ХӨТӨЛБӨР

ЭРХ ТЭГШ, ТОГТВОРТОЙ НИЙГМИЙГ ХАМТДАА БҮТЭЭЕ

 

#Хаана, юу болох вэ?