Эмма Ватсоны санал болгох 4 ном


А.Үүрийнцолмон | YOLO.MN
2023-04-18

Бидний сайн мэдэх Харри Поттер зохиолын жүжигчин Эмма Ватсон нь жүжигчнээс гадна модел гайхалтай сайн дурын ажилтан юм. Тэрбээр нилээн олон удаа эмэгтэйчүүдийн эрх, жендерийн эрх тэгш байдлын тухай өөрийн үзэл бодлоо илэрхийлэн тэмцэж байсан ба НҮБ-ын индэр дээрээс ч илтгэл тавьж байсан удаатай. Тэгвэл түүний 2022 онд санал болгосон 4 номыг танилцуулж байна.  

Love letters to the dead 

Зохиолч: Ava Dellaira 

Төрөл: Уран зөгнөлт, роман 

Товч агуулга: Энэхүү ном нь эгчийгээ алдсан Лорел хэмээх охины тухай юм. Гунигт зовлонгоо багахан ч болов арилгахын тулд тэрээр өөртэй нь адил маш хэцүү үеийг өнгөрөөсөн дуучдад захидал бичнэ. Ингэхдээ тэрээр хэнийг ч танихгүй ахлах сургууль руу шилжин очсоноор зохиол өрнөх болно.  

Wild: from lost to found on the Pacific crest trial 

Зохиолч: Cheryl Strayed  

Төрөл: намтар, аяллын тэмдэглэл 

Товч агуулга: Номхон далайн сүлд замаар алхан амьдралаа эргүүлэн авахыг оролдож буй эмэгтэйн талаар бодит түүх юм. Тэрээр 3 сарын энэ урт аялалд ганцаараа гарахаар эрс шулуудан, энэ хугацаанд өөрийгөө, гэр бүлээ болон хүч чадал гээч юу болох талаар маш олон зүйлсийг ойлгож авдаг.  

The fault in our stars 

Зохиолч: John Green 

Төрөл: роман  

Товч агуулга: Бамбай булчирхайн хорт хавдартай тэмцэж буй Хазел хэмээх 16 настай охины талаар өгүүлнэ. ТэрээрАвгуст хэмээх залуутай танилцаж, дурласан нь түүний амьдралыг болон амьдралыг харах өнцгийг нь тэр чигт нь өөрчлөх болно. 

The little prince 

Зохиолч: Antoine de Saint-Exupéry 

Төрөл: Хүүхдийн уран зохиол 

Товч агуулга: Уг зохиолд бяцхан хунтайж дэлхий болон бусад гаргуудаар зочилж ганцаардал, нөхөрлөл, хайр болон хагацлын талаар суралцаж буй тухай өгүүлдэг. Хэдий хүүхдэд зориулсан мэт боловч томчуудад ч бас сургамж болох гайхалтай түүхүүд бий.  

Эх сурвалж: goodbooks 

#Ном