Англи хэлний төвшин ахиулах номууд


Т.Хулан | YOLO.MN
2023-04-28

Гадаад хэл дээр ном унших нь үгийн баялгаа нэмэгдүүлэх, өгүүлбэр зүйн чадвараа сайжруулах гэх мэт олон мэдлэгийг нэмэгдүүлдэг. Тэгвэл дунд шатны Англи хэлтэй хүмүүсийн уншвал зохих номуудыг танилцуулж байна. 

1.“Peter Pan”- J.M. Barrie 

Ихэнх хүмүүс Петер Пений түүхийг мэддэг учраас зохиолыг нь англи хэлээр уншихад амархан байх болно. Энэ зохиолыг унших явцдаа өгүүлбэрээ илүү сайн ойлгох, өгүүлбэрийн бүтэцтэй танилцах нь чухал шүү. 

2. “Number of the Stars”- Lois Lowry 

Энэ зохиол нь бодит түүхээс сэдэвлэсэн бөгөөд хэрэв та Дэлхийн хоёрдугаар дайны талаар мэдлэгтэй бол ойлгоход илүү дөхөм байх болно. Мэдээж түүхийн талаар сайн мэдэхгүй байсан ч энэ номыг унших явцдаа асар их мэдээлэл цуглуулах боломжтой. 

3.” The Diary of a Young Girl”-Anne Frank 

1943 он, Дани улсын Копенхаген хот. Хот бүхэлдээ Гитлерийн цэргүүдэд бүслэгджээ. 10 настай Аннемари охины амьдралд маш их өөрчлөлт гарав. Хүн бүр айдаст автаж, хоол хүнс ховордож эхлэв. Еврейчүүдийг өөр газарт аваачих тухай яриа гарсан бөгөөд Аннемаригийн дотнын найз Эллен еврей байлаа. Анне найзынхаа төлөө юу хийж чадах бол ? 

4. “Charlie & Chocolate Factory”- Roald Dahl 

Энэ зохиол 1964 онд хэвлэлтээс гарсан бөгөөд өнөөдрийг хүртэл хөгшин, залуугүй уншсаар байна. Магадгүй та бүхэн киног нь ч үзсэн байх. 

Харин англи хэл дээрх номыг нь дунд болон дундаас дээш түвшинтэй хүн уншихад тохиромжтой. Зохиолыг унших явцдаа хүнийг тодорхойлох үгс болон хүний дотоод сэтгэл, мэдрэмжийн талаарх үгийн сангаа нэмээрэй.

5. “Oliver Twist”- Charles Dickens 

“Оливер Твист” уран сайхны киног үзэж байсан хүмүүст энэ зохиол ойр санагдаж мэдэх юм. Гэхдээ киног нь үзээгүй хүмүүст ч гэсэн ном нь таалагдах болно. 

Оливер Твист багаасаа л асрамжийн газарт өссөн бөгөөд хоол унд муутай байсан тул үеийнхнээсээ жижигхэн биетэй байжээ. Хэдийгээр улсаас асрамжийн газарт нь хангалттай дэмжлэг үзүүлдэг боловч хомхой сэтгэлтэй эзэд нь төсвөөс завшсаар хөөрхий хүүхдүүдэд асар бага хоол оногддог байв. 

6. “The Fault in Our Stars”- John Green 

“The Fault In Our Stars” нь Монголын уншигчдын хувьд аль хэдийнэ танил болсон зохиол төдийгүй кино нь ч алдартай юм. Тиймээс зохиолын агуулгыг дурдах нь илүүц биз ээ. Харин энэ зохиолыг англи хэлний дунд болон дундаас дээш түвшинтэй хүн уншихад тохиромжтой. 

Зохиолд харилцан яриа их агуулагдсан байдаг учраас ойлгоход цэгцтэй. Мөн уншихад өдөр тутмын хэрэглээний үгийн сан ч нэмэгдэнэ. 

 

7. “The Last Song”-Nicholas Sparks 

Энэхүү зохиол эцэг эх нь хоёр тийш болсны дараа сэтгэл гутралд орсон өсвөр насны охины тухай өгүүлдэг. Тэрээр зуныг аавтайгаа өнгөрүүлэхээр ирдэг бөгөөд хэнтэй ч танилцаж дотносхыг хүсдэггүй. Гэвч зуны турш олон янзын уулзалт, арга хэмжээнд оролцож гэр бүл, хайрын тухай мэдэрч эхэлнэ. 

Амжилт хүсье.

#Гадаад хэл