КЛИП: Селин Дион “Love again” шинэ дуугаа гаргажээ


Сондор | YOLO.MN
2023-04-14

Нөхрөө алдсанаас хойш уран бүтээлээсээ түр завсарлага авсан алдарт дуучин Селин Дион хайрын тухай шинэ дуугаараа эргэн иржээ.

Түүний шинэ дуу “Love again” /Дахин хайрла/ хэмээх киноны дуу болж байгаа ба тус уран бүтээлд Селин Дионоос гадна холливудын жүжигчид болох  Приянка Чопра Жонас, Сэм Хьюган нар тогложээ. Энэхүү кино нь дуучны хувьд дүр бүтээсэн анхны уран сайхын кино юм.

Уг клипт сүйт залуу нь нас барж гунигт авсан бүсгүйн гар утсанд нэгэн залуугаас мессеж ирж, харилцаа тогтоодог талаар гардаг аж.  Чопра Жонас машинд өөрийн нөхөр Ник Жонасыг үнсдэг хэсэг гардаг ч Жонас киноны жүжигчдийн тоонд ороогүй байна.

Энэ дуу аль хэдийн Селин Дионы шүтэн бишрэгчдэд таалагдаад эхэлжээ.  Тэрбээр “Анхны уран сайхны кинондоо үзэсгэлэнтэй, авьяаслаг жүжигчид болох Приянка Чопра Йонас, Сэм Хьюхан нартай тоглох завшаан тохиосон нь миний үүрд дурсах дурсамж  юм. Кино болон дуу хүмүүст таалагдана найдаж байна” гэжээ.

"Дахин хайрла" кино 2023 оны тавдугаар сарын 5-нд дэлгэцнээ гарах юм байна.

#Дуу хөгжим