BTS: Фэнүүддээ маш их БАЯРЛАЛАА. Бид илүү их “ГЭРЭЛТЭХ” болно


Сэтгүүлч Г. Оюун | YOLO.MN
2016-12-20

Mnet Азийн хөгжмийн шагнал гардуулах ёслол буюу ‘MAMA 2016’ энэ сарын 2-ны өдөр ХонгКонгд зохион байгуулагдлсан билээ. Тус наадмаас хамгийн хүндтэй номинаци болох “Оны шилдэг уран бүтээлч” болсон BTS хамтлаг “Star News” сайтад нэгэн ярилцлага өгчээ.

Урлагийн ертөнцөд хөл тавьж байх үед ямар санагдаж байсан бэ?
Рэпмун: (Rapmonster): Би зөвхөн өөрийнхөө юу хийж чаддаггүй байсныг л санадаг. Яагаад гэвэл надад мэдэхгүй зүйл маш олон байсан. Миний хийдэг цорын ганц ажил бол “хичээх”.

Шюга (Suga): Шударгаар хэлэхэд, маш их айж байсан. Зөвхөн бид биш, бүх залуу хамтлаг дуучид тийм мэдрэмжинд автдаг байх.


 

-Тайзан дээр гарч дуулахад ямар мэдрэмж төрдөг вэ?
Жимин (Jimin): Би тайзан дээр гарахдаа үргэлж аз жаргалтай, хөгжилтэй байдаг. Манай хамтлаг хамгийн анх тайзан дээр дуулахад яг л зүүд шиг санагдсан. Зүгээр л баярлалаа гэж дахин дахин хэлмээр байна.

Жонгүг (Jungkook): Харин би маш их сандардаг бас үргэлж биднийг дэмжиж байгаа хүмүүст талархдаг.  Тайзан дээр дуулж байх үе бол хамгийн хэцүү үе, гэхдээ бидний үзүүлбэр дууссаны дараа, үзэгчдийг хараад маш их эрч хүч авдаг.

-Юунд хамгийн их санаа зовж явдаг вэ?
Жин (Jin): Би цаашид тайзан дээр дуулж, бүжиглэж, бидний одоо хийж байгаа зүйлүүдэд оролцож чадахгүй байх вий гэдэгт санаа зовдог. Би 30, 40 нас хүртлээ дуулж бүжиглэж тоглолтондоо оролцмоор байна.

Жэйхөп (JHope): Хүмүүс биднийг хэр удаан хайрлаж, энэ аз жаргалтай мөчүүд хэр удаан үргэлжлэх бол гэдэгт санаа зовдог.
Жимин (Jimin): Юу хийвэл BTS гайхалтай баг болох вэ? Юу хийвэл хүмүүс аз жаргалтай байх вэ? Юу хийвэл фэнүүддээ хамгийн сайн дуугаа сонсгох вэ? гэдэг л миний санаа зовж буй зүйлс.

Жонгүг:“Сайхан амьдарч байна” гэж хэлэхийн тулд яаж амьдрах ёстой юм бол? гэдэгт санаа зовдог.  
Рэпмун: Ойрын үед хүмүүс бүгд л биднийг амжилттай яваа уран бүтээлч гэх болсон, гэхдээ бид энэ хүртэл явахдаа маш олон зүйлтэй учирч, маш урт замыг туулсан.

-Эцэст нь BTS-н гишүүддээ болон фэнүүдээ хандаж юу хэлэхийг хүсч байна вэ?
Рэпмун: Гишүүдийн маань ирээдүйн амьдралд инээмсэглэх маш олон шалтгаан байна гэдэгт итгэлтэй байна. Харин фэнүүд маань миний хувьд өглөө бүр сэрээд ажлын өрөө рүүгээ яарах хүсэл, тэмүүллийг бий болгодог тийм л үнэ цэнтэй хүмүүс.

Шюга: Бид маш их судалгаа хийж, хүмүүсээс хэрхэн сайн оноо авч, тэднийг хэрхэн гайхшруулах тухайд анхаарч, хичээнгүйлэн ажилласан. Харин эдгээр зүйлүүд биднийг гайхалтай найзууд болгосон.  Мөн бидний фэнүүд бол бидний энд оршиж буй цорын ганц шалтгаан. Миний бодлоор BTS хамтлаг илүү их гэрэлтэх болно. Учир нь бидэнд шүтэн бишрэгчид маань байна шүү дээ.

Жэйхөп: Би гурван жил хамтдаа хичээж буй гишүүд болон ARMY (тэдний фэнүүдийг ийнхүү нэрлэдэг) нартаа маш их талархаж явдаг. Бас BIGHIT! Бүх хүчээ дайчлан ажиллаж, илүү их аз жаргалыг мэдэрцгээе.

Жин: Яг үнэндээ гадаа сэрүүхэн байгаа ч миний дотор халуу шатаж байна.  Өнгөрсөн хугацаанд бие биендээ тохируулж биш, нэг нэгнийгээ илүү их таниж мэдэж, зарим тохиолдолд таарч тохирохгүй байсан ч өөрийгөө нэгт тавилгүй бусдыгаа хүндэлж ирсэн гишүүддээ баярлалаа. Би эдгээр өдрүүдийн ачаар маш их жаргалтай байна, яагаад гэвэл бидэнд өөрсдийн аз жаргалаа хуваалцах ARMY нар байгаа шүү дээ. Би үргэлж та нартаа сайхан мэдээ дуулгахыг хүсч байна.

Тэхён: Хамтлагийн гишүүддээ чин сэтгэлээсээ талархал илэрхийлье. Унтах цагаа хасаж, хийсэн ажлаа сайжруулахын тулд илүү их хөдөлмөрлөж байсан та нараараа маш их бахархаж байна. Мөн би үргэлж ARMY нартаа талархаж явдаг шүү.

Жимин: Бид хамтдаа амьдраад удаан хугацааг өнгөрүүлсэн. Гэхдээ ирээдүйд маш удаан хугацаанд хамтдаа амьдарна. Тиймээс гишүүн бүр бусдынхаа хувьд маш чухал хүн.  Бидний дэргэд үлдсэн ARMY нартаа баярлалаа, энэ амаргүй даваа гэдгийг мэднэ ээ. Би та бүхнийг (фэнүүдээ) илүү удаан бидэнтэй хамт байгаасай гэж хүсэж байна.

Жонгүг: Би ах нартайгаа гурван жилийг хамт өнгөрүүлсэндээ маш их баярлаж, өөрийгөө азтай нэгэн гэж боддог. Надад үргэлж тусалж, зааж байдаг ах нартаа маш их баярлалаа.  Би тэднийг гүйцэхийн тулд илүү шаргуу хөдөлмөрлөх болно. ARMY нартаа ч мөн адил талархаж явдаг. Мөн манай хамтлаг цаашид илүү их хичээж зөвхөн цэцэг алагласан сайхан замаар л явах болно оо.  

Эх сурвалж: Star News

#Kpop #Music #Mnet