Англиар чөлөөтэй ярихад тань туслах 4-3-2 арга


А.Үүрийнцолмон | YOLO.MN
2023-04-11

Англи хэлээр сайн ярьж сурахын тулд тухайн хэлээ илүү их сурах биш өөрийн сурснаа тултал ашиглах нь илүү үр дүнтэй. Тэгвэл хэрхэн, яаж ярианы чадвараа хурдан хугацаанд сайжруулж болохыг энэнхүү нийтлэлд тайлбарлалаа. 

4-3-2 арга гэж юу вэ?  

Энэхүү аргыг хэрэгжүүлэхэд таньд тухайн хэлийг сурч байгаа 3 найз тань хэрэг болох болно. Хамт давтах хүн олдохгүй байсан ч санаа зоволтгүй, та өөрөө өөртэйгөө ярихад л болно.  

4-3-2 нь нэг ижил яриагаа өөр, өөр хугацаанд ярина гэсэн үг юм. Нийт 4 алхам бий. 

Алхам 1: Тийм ч хүнд биш өөрийн түвшинд таарсан ярих сэдэв олоод тухайн сэдвээрээ ярихад бэлтгэх (Цаасан дээр бичих шаардлагагүй, зүгээр л дотроо бодох хэрэгтэй) 

Алхам 2: 4 минутын сэрүүлэг тавиад хугацаа дуустал нэг найздаа сонгосон сэдвээрээ ярьж өгөх. Тухайн найз чинь зөвхөн сонсох л үүрэгтэй ба чамайг ярьж байх үед асуулт асууж, юм хэлж болохгүй. Харин чамайг ярьж дууссаны дараа найз тань өөрийн сонгосон сэдвээр танд мөн л 4 минутын туршид ярьж өгнө.  

Алхам 3: Цаг дуусмагц ярихаа болиод өөр нэг найзтайгаа солигдож сая ярьсан зүйлсээ давтан ярина. Гэхдээ энэ удаад 3 минутын турш багтааж ярих хэрэгтэй. 

Алхам 4: Одоо харин гурав дахь найздаа өмнө нь ярьсан зүйлсээ 2 минутын туршид ярьж өгөх хэрэгтэй. 

4-3-2 аргыг ашиглан давтсанаар эхний хүнд арай тааруухан ярих боловч дахин дахин ярих тусам таны үгийн сонголт өөрчлөгдөж илүү өөртөө итгэлтэйгээр ярьж сурах болно. Мөн судалгаагаар энгийнээсээ хурдан ярих нь таны ярианы чадварыг мэдэгдхүйцээр сайжруулдаг байна.  

Уг аргыг илүү үр дүнтэй байлгахын тулд өдөр бүр давтах нь чухал юм. Өдөрт ердөө 9хөн минут зарцуулаад англиар эх хэл шигээ ярих боломжтой.  

Эх сурвалж: medium 

#Гадаад хэл