Унадаг дугуй сонирхогчдод зориулсан өдөрлөг ирэх бямба гарагт болно


Г. Тэгшсүрэн | YOLO.MN
2023-04-10

“Дугуйтай гудамж” төслийн хүрээнд энэ сарын 15-ны Бямба гарагт унадаг дугуйн хэрэглээг сурталчилсан анхны өдөрлөгийг Их дэлгүүрийн урд талын Битлзийн талбайд зохиох гэж байна.

Уг өдөрлөгт дугуйтай холбоотой үйл ажиллагаа эрхэлдэг байгууллага, клуб, баг тамирчид, сонирхогчид болон бусад байгууллагуудыг оролцуулах зорилготой аж.

Өдөрлөгөөр:

  • Дугуйн дэлгүүрүүдийн худалдаа, засвар үйлчилгээ
  • Банкнуудын ногоон зээлийн танилцуулга
  • Дугуйн түрээсийн үйлчилгээ
  • Дугуй сонирхогчдын чөлөөт худалдаа, солилцоо
  • Бүх насны хүүхдийн дугуйн уралдаан
  • Ахмадын зөвлөлөөс анхан шатны дугуйн сургалт, зөвлөгөө
  • Дугуйн түүх хөгжлийг харуулсан үзэсгэлэнг дэлгэх аж.

Эх сурвалж: Монголын дугуйн холбоо

#Мэдээ