Гадаадын их дээд сургуулийн танилцуулга #7 Duke university


А.Үүрийнцолмон | YOLO.MN
2023-04-07

Цувралынхаа энэ удаагийн дугаараар Америкийн топ их сургуулиудын нэг болох Duke-ийн их сургуулийг танилцуулж байна. Уг сургууль нь топ сургуулиудын жагсаалтад 10-т жагсдаг ба 1838 онд байгуулагдаж байсан хувийн сургууль билээ. 

Жил бүр өргөдлөө илгээсэн сурагчдын 6% нь тэнцдэг аж. Нийт 6543 бакалаврын оюутантай уг сургууль нь 50 гаруй мэргэжлийг санал болгодог байна. Ихэнх сурагчид нь компьютерийн шинжлэх ухаан, сэтгэл зүй, эдийн засаг, биологи болон олон нийтийн бодлого гэсэн мэргэжлүүдээр суралцдаг. 

Үүнээс гадна уг сургууль нь сагсаараа маш алдартай ба уг сургуулийн дасгалжуулагч Mike Krzyzewski нь 105 NBA тоглогчдыг дасгалжуулж байсан түүхтэй байна. 

Duke-ийн их сургуулийн ранкууд 

  • Тамирчин сурагчдад хамгийн ээлтэй сургууль #2
  • Сувиллаар хамгийн сайн сургууль #2
  • Хамгийн сайн профессортой сургууль #4
  • Биологиор хамгийн сайн сургууль #4
  • Улс төрөөр хамгийн сайн сургууль #4
  • Эдийн засгаар хамгийн сургууль #4
  • Сэтгэл зүйгээр хамгийн сургууль #7
  • Химиэр хамгийн сургууль #8

Тухайн сургуульд 6 оюутан тутамд 1 профессор оногддог. Нийт ангиудынх нь 70% нь 20-иос бага оюутантай учир багш нар нь сурагчидтайгаа тулж ажиллах боломжийг олгодог байна. 

Ихэнх бусад сургуулиудтай харьцуулахад Duke-ийн жилийн төлбөр нь үнэтэй буюу $63,054 хэдий ч хүсэл эрмэлзэлтэй, хөдөлмөрч сурагчдад санхүүгийн тусламж олгоход бэлэн байдаг байна. Сурагчдынх нь 96% нь сургуулиа асуудалгүй төгсдөг ба төгссөний дараа жилд дунджаар $84,400 цалинтай ажилладаг байна. 

Эх сурвалж: usnews.com

#Боловсрол