Jimin-ий соло уран бүтээл Billboard Hot 100 чартыг тэргүүллээ


Б. Мөнхтуяа | YOLO.MN
2023-04-06

Алдарт BTS хамтлагийн гишүүд цэрэгт явахаа баталж, түүнээс өмнө ээлж ээлжээрээ ганцаарчилсан уран бүтээлүүдээ гаргаж буй билээ. 

Тэгвэл BTS хамтлагийн гишүүн Jimin-ий “Like Crazy” соло уран бүтээл өнгөрсөн дөрөвдүгээр сарын 3-ний өдрөөс эхлэн Billboard Hot 100 чартыг тэргүүлж, тус амжилтыг эзэмшсэн BTS хамтлагийн анхны гишүүн болон Өмнөд Солонгос улсын анхны соло уран бүтээлч боллоо.

Тус чартыг дуучин Miley Cyrus-ийн “Flowers” уран бүтээл 11 долоо хоног тэргүүлж байсан юм. 

Нэмж хэлэхэд “Like Crazy” цомог нь Billboard Hot 200 Album чартын хоёрдугаарт, Bestselling Song In America жагсаалтын хоёрдугаар тус тус бичигдэж байна.

Эх сурвалж: billboard.com, forbes.com

#Дуу хөгжим