Англи хэлний түвшин тогтоох Олон Улсын шалгалтууд


Т.Хулан | YOLO.MN
2023-04-05

Дэлхийн аль нэг улсад англи хэлээр суралцах гэж байгаа бол хэлний мэдлэгээ батлахын тулд олон улсын англи хэлний шалгалтыг өгсөн байх хэрэгтэй. Тэгвэл та бүхэндээ дэлхийн олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн англи хэлний мэдлэгээ шалгуулах шалгалтуудыг хүргэж байна.

1.Duolingo

Та өөрийн хүссэн газраасаа, хэдэн цагт ч хамаагүй, өөрийн компьютерыг ашиглан өгөх англи хэлний онлайн шалгалт юм. Яг л бидний сайн мэдэх IELTS, TOEFL шиг сонсох, унших, бичих, ярих гэсэн 4 төрлийн чадварыг нь шалгана.
 Уг шалгалт нь таны сайн эсвэл муу хийж байгаагаас хамааран дараагийн асуултыг илүү хүнд эсвэл хөнгөн байлгах зарчмаар явагддаг. Үнийн хувьд 49$ байдаг. Америкийн зарим их сургуулиуд болон Европийн олон оронд хүлээн зөвшөөрдөг.

2.TOEFL

TOEFL гэдэг нь Test of English as a Foriegn Language гэсэн үгийн товчлол юм. Энэ нь Англи хэл нь төрөлх хэл биш хүмүүсээс Америкийн их, дээд сургуульд суралцах хэлний чадварыг тогтоох зорилготой авдаг англи хэлний түвшин тогтоох шалгалт гэж ойлгож болно.

Америкийн Нью Жерси мужийн Принстоны Education Testing Service (ETS) хэмээх боловсролын байгууллагаас TOEFL -ийн шалгалтыг зохион байгуулж авдаг.

3.Кембрижийн  нэрэмжит шалгалт

Энэхүү шалгалт нь Их британи даяар хүлээн зөвшөөрөгддөг Кембрижийн их сургуулиас авдаг шалгалт юм. А1-С1 хүртэлх англи хэлний мэдлэгийг шалгаж албан ёсны гэрчилгээг олгодог.

4. IELTS

Олон улсын англи хэлний шалгалтын системийн товчлол бөгөөд хамгийн их ашиглагддаг, хүлээн зөвшөөрөгдсөн англи хэлний шалгалт юм. Ихэнх нь биш юмаа гэхэд их дээд сургуулиуд тус улсад суралцахаар ирж буй гадаад оюутнуудад зайлшгүй шаардлагатай гэж шаарддаг.

5.TOEIC 

Гадаадад сурахаар биш ажиллахаар явах гэж байна уу? Тэгвэл танд энэхүү шалгалтын гэрчилгээ хэрэг болно. Уг шалгалт нь бүтцийн хувьд TOEFL-той төстэй ч ажлын байранд шаардлагатай үг хэллэг, харилцан яриагаар бүтдэг.

6. OET

Мэргэжлийн англи хэлний шалгалт буюу OET нь өвчтөнтэй үр дүнтэй харилцах, дотоод хэрэгцээг хангахын тулд эмч, эрүүл мэндийн мэргэжилтнүүдэд зориулагдсан шалгалт юм.. Энэхүү англи хэлний түвшин тогтоох шалгалт нь олон улсын оюутнуудын харилцах, ойлгох чадварыг үнэлдэг бодит амьдрал дээрх даалгавар, хувилбаруудаас бүрддэг.

7. PTE

Pearson PTE нь Их Британи, Австрали, Шинэ Зеландын бүх их дээд сургууль болон бусад байгууллагуудад цагаачлалын болон визний бүх шаардлагад хүлээн зөвшөөрддөг. Хиймэл оюун ухаанд суурилсан технологиор ур чадварыг тань хурдан бөгөөд үнэн үнэлгээг  тавьдаг.

 

#Боловсрол #Гадаад хэл