Бүтээлч сурагчдын дунд “СИТИ ДИЗАЙН 2023” уралдааныг зарлалаа


YOLO.mn | YOLO.MN
2023-04-04

“СИТИ” Их сургуулийн бүрэлдэхүүн Дизайны сургуулиас жил бүр Ерөнхий боловсролын сургуулийн 10-12 дугаар ангийн сурагчдын дунд  “СИТИ ДИЗАЙН” уралдаан зохион байгуулдаг билээ. “СИТИ ДИЗАЙН 2023” уралдаан нь цаасны үр ашиггүй хэрэглээнээс татгалзан "Модоо хайрлая” уриан дор цахимаар зохион байгуулагдаж байгаараа онцлог юм.

Өөрийн онцлог, бүтээлч сэтгэлгээгээ илэрхийлсэн бүтээлээ 2 минутын Рийлс видео болгон өөрийн фейсбүүк болон инстаграм дээрээ уралдааны хаштагийг оруулж, Дизайны сургуулийн пейж болон инстаграм хаягийг таглахад л эхний даалгавар бэлэн болно. Түүний дараа өөрийн бүтээлийг хийхэд санаа сэдэл өгсөн зүйлсийг портфолио болгон өөрийн анкетын хамт designschool@citi.edu.mn рүү мейлээр илгээгээрэй.

Хэрвээ портфолио гэж юу гэдгийг эсвэл ямар рийлс хийхээ мэдэхгүй байвал санаа зоволтгүй зохион байгуулагчдын зүгээс пейж болон инстаграм дээрээ жишээ рийлс болон портфолио байнга оруулж байгаа шүү. 

FB: CITI university – Дизайны сургууль

IG: citidesignu https

“СИТИ-ДИЗАЙН 2023” уралдаан доорх 3 төрлөөр зохион байгуулагдаж байна.  

Бүтээл оролцож байгаа төрлийн ерөнхий сэдэвт хамааралтай байх ёстой гэдгээ мартаваа. Уралдаанд оролцож буй бүх сурагчиддаа амжилт хүсэе.
  
1. ХУВЦАС ДИЗАЙН 

FREE YOUR "CRAZY-NESS" - Өөрийн дотор нуугдаж буй хязгааргүй эрх чөлөөгөө бүтээлээрээ илэрхийлэх боломжийг олгож байна. Заримдаа хэт энгийн байхыг хэн ч хүсдэггүй шүү дээ.

2. ГРАФИК ДИЗАЙН – (УРАН ЗУРАГ, БАРИМАЛ, ПОСТЕР гм) 

MODERN NOMAD - Даяаршиж буй өнөөгийн нийгэмд Монголчууд өв соёлоо хэрхэн хадгалаж үлдэх, хэрхэн өнөөгийн нийгэмд нийцүүлэх талаар өөрийн мэдрэмжээр бүтээлч байдлаар буулгаарай. 

3. ИНТЕРЬЕР ДИЗАЙН, АРХИТЕКТУР

DREAMS UNDER CONSTRUCTION - Өөрийн мөрөөдлийн өрөө тасалгаа болон байшинг гарын доорх материалаар хийж гүйцэтгээрэй. 

Уралдаанд хэрхэн оролцох вэ? 

ДЭЛГЭРЭНГҮЙ МЭДЭЭЛЭЛ ТЭМЦЭЭНИЙ УДИРДАМЖ БОЛОН АНКЕТ-ыг ЭНД дарж татаж авна уу.

Инстаграм болон фейсбүүкд бичлэг портфолио оруулах - 2023.04.01 - 2021.04.10

И-мэйл: designschool@citi.edu.mn

Хаяг: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 7-р хороо “CИТИ” Их сургуулийн а байр

Утас:

  • +976 99952937,
  • +976 91002693

FB: CITI university – Дизайны сургууль

IG: citidesignu https

#Мэдээ